Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


2014 оны 03 дугаар сарын 25
 
1. “Эрдэнэс-Таван толгой” ХК нь Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, ЭТТ-2014/03-04/ЗҮ-02 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:  “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захиалгаар нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийнэ.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхи       мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
• Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар. Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга.
• Компанийн дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
• Хүчин төгөлдөр Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх уул уурхайн чиглэлийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар   баталгаажуулсан хуулбар.
• Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт
• Харьяалагдах татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын тодорхойлолт /2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойших  байдлаар/    
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шүүхийн шийдвэрээр болон банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах албанд өргүй тухай тодорхойлолт
• Аж ахуйн нэгж, байгууллагын баталгаажуулсан 2011, 2012, 2013 онуудын жилийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт
• Харилцагч банкны мэдэгдэл
• Харилцагч банк болон нийгмийн даатгал, татварын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг
• Тендерт оролцогч аж ахуйн нэгж,  байгууллагын сүүлийн гурван жилийн хугацаанд  уул уурхайн чиглэлээр нөлөөллийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл /өртөг, хугацаа, байршил, гүйцэтгэлийн тухай/, өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт,
• Тендерт оролцогч аж ахуйн нэгж,  байгууллагын сүүлийн гурван жилийн хугацаанд  хийж гүйцэтгэсэн ижил төстэй  ажлын мөнгөн дүнг харуулсан жагсаалт, 3 жилийн ижил төстэй үйлчилгээний орлогын дундаж нь 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгнөөс багагүй байх.
• Тухайн ажлыг хийж гүйцэтгэх ажлын дадлага туршлагатай удирдах болон тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх нарийн мэргэжлийн 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй багтай  байх /Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, ажлын туршлагыг нотолсон баримт /
            
4.  Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 04-р сарын 02-ны  өдрийн 17:00 цагаас  өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 04-р сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

"Эрдэнэс-Таван толгой" ХК, Жигжиджав-8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Улаанбаатар-15160, Финанс төв, 603 тоот,
Харилцах ажилтан Ц.Сангижав.
 Утас: 70118585-135, Факс: 70118464

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан