Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

НҮБ-с 2014 оны Дэлхийн усны өдрийг “Ус ба Эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас     санаачлан Цэнгэг усны нөөц  Байгаль хамгаалах төв, Залуусын давалгаа ТББ-ын  Залуусын нэгдэл грүпп, Эко телевиз,  Баянзүрх дүүргийн 84-р сургуултай хамтран “Усны зөв зохистой хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтанд БЗД-ийн 84-дүгээр сургаалийн 5Г ангийн сурагчид хамрагдсан бөгөөд Усны зөв зохистой хэрэглээний талаар мэдээлэл хийж харилцан санал солилцож Ирээдүй 2030 он сэдэвт баримтат кино үзүүлэн Цэнгэг усны нөөц  Байгаль хамгаалах төвийн цэнгэг усанд амьдардаг амьтдын музейтэй танилцууллаа.
Нийт сурагчдыг 3 баг болгон усаа харлацгаая сэдвийн хүрээнд зургийн уралдаан зохион байгуулж амжилттай байраа шалгаруулсан.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан