Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Бямбацогт: МАН одоо л ард иргэдийнхээ төлөө ажиллаж эхэлнэ


Нийслэл хотноо болж байгаа Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн чуулганы хуралдаанд улс төрийн намуудын төлөөлөл хөтлөгч болон оролцож ярилцах үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ингэж хэлжээ. Бүр тодруулбал тэрээр “Бид Засгийн эрх барьж байхдаа Оюутолгой, Таван толгой, “ТЭЦ-4” гээд томоохон төсөл эхлүүлсэн. Харамсалтай нь өнөөдөр аль нь ч алга. МАН одоо эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд хүртээмжтэй болгох бодлого барьж эхэлсэн” гэж хэлсэн байна.
Хариуцлагатай албан тушаалтан, улс орон ард иргэдийнхээ төлөө хэмээн цээжээ дэлдэж УИХ-д сонгогдсон энэ хүний үгнээс МАН өмнө нь эдийн засгийн өсөлтийг ард иргэдийн төлөө зарцуулдаггүй байсан юм байна, одоо л ингэх бодлого барьж эхэлж байгаа юм байна хэмээн шууд ойлгогдож байна.
Тэгэхээр үүнтэй залгаад Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд өссөн үү, өссөн бол тэр өсөлт нь ард иргэдийн амьдралд туссан уу, тусаагүй юм бол хаашаа орсон бэ гэсэн асуултууд ар араасаа гарч ирж байна.
МАН-ыг засгийн эрх барьж байх үед Монгол Улсын эдийн засаг үнэхээр өсчээ. Эдийн засгийн бодит өсөлт 2008 онд 8,9 хувь байсан бол 2011 онд 17,3 хувь болсон байна. ДНБ гэхэд л 2008 онд 6130,3 тэрбум төгрөг байснаа 2011 онд 10829,7 тэрбум төгрөг болсон гэсэн тоо байна.
Эдийн засаг үнэхээр өсчээ. Энэ нь МАН-ын мэргэн бодлого гэхээсээ уул уурхайн үйлдвэрлэл шинэ шатанд гарсантай холбоотой ч байж мэдэх. Харин тэр өсөлт нь ард иргэдийн амьдралд хэр туссан юм бол.
Харамсалтай нь эрхэм С.Бямбацогт гэдэг хүний хэлж байгаагаар бол ингэж өсөөд байгаа эдийн засаг нь ард иргэдийн амьдралд хүртээмжтэй байж чадаагүй юм байна. Чадаагүй гэхээсээ ард иргэдэд хүртээмжтэй байлгая гэж МАН боддоггүй байж. Үнэхээр энэ хугацаанд МАН имфляцийг хоёр оронтой тооноос нэг оронтой тонд хүргэнэ гэж удаа дараа амласаар байсан ч 2011 онд 10,3 хувь байсан баримт бий.
Тэгээд өсөөд байгаа тэр эдийн засгийн сайн үзүүлэлт нь хаашаа шингээд алга болж байсан юм бол. МАН эдийн засгийн өсөлтийг хаашаа юунд зарцуулах бодлого баримталж байсан болж таарч байна.
МАН-ын эрхмүүдийн халаас хармаанд орж байсан хэрэг үү. МИАТ-ын, Татварын, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, түүний гэргийн олон данс гээд их мөнгөний урсгал хаашаа юунд зарцуулах гэж байсан юм бол. УИХ-ын гишүүн, ТӨХ-ны дарга байгаад, өнөөдөр ҮХЦ-д хаалт хамгаалалтад нуугдаж байгаа Д.Сугар гэдэг хүн ямар хөрөнгө мөнгөөр Японд тийм тансаг байшин худалдаж авсан юм бол. Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг хүн ямар мөнгөөр Канадад байшин сав худалдаж аваад тэнд суурин байран тансаг амьдарч байгаа юм бол. УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх ямар мөнгөөр гадаадад тийм удаан хугацаагаар амьдарч байдаг юм бол.
С.Бямбацогт гишүүний хэлээд байгаагаар эдийн засгийн өсөлтөөс орж ирж байгаа мөнгө ингээд МАН-ын УИХ-аас эхлүүлээд, шат шатанд ажиллаж байсан хүмүүсийн ашиг орлого, амжиргааг дээшлүүлэхэд чиглээд ард иргэдэд тусдаггүй байж. МАН  ч эдийн засгийн өсөлтөөс орж ирж байгаа хөрөнгө мөнгийг ингэж өөрийнхөө намын, намыхаа хэдэн олигархын төлөө зарцуулах бодлого баримталж байж.
Мэдээж улс орны төлөө зарцуулах хөрөнгө мөнгийг нэг нам, хэдхэн албан тушаалтан ингэж өөртөө хувьдаа зарцуулаад байх нь хууль бус байж таараа. Иймдээ ч өнгөрсөн жилүүдэд МАН-ынхны улс орон, ард иргэдийн өмч хөрөнгөнөөс идэж уусан, завшиж үрэгдүүлсэн хэргийг шалгах гэж цагдаагийнхан, АТГ-ынхан бараг л нойр хоолгүй ажиллаж толгой өндийх завгүй байгаа.
Харин  МАН өнөөдөр сөрөг хүчин болоод ирэхээрээ л гэнэт “Улс орны эдийн засгийн өсөлтөөс орж ирж байгаа мөнгийг чинь ард иргэддээ хүртээмжтэй болгох” хэрэгтэй юм байна, зөвхөн бид идээд байх ёсгүй юм байна гэдгийг ойлгож энэ тухай ярьж эхэлж байгаа юм байна. Өмнө нь огт ингэж бодож байгаагүй, ийм бодлого баримталдаггүй байсан юм байна.
Эрх барьж хөрөнгө мөнгө зарцуулж байхдаа үргэлж өөрсдийнхөө төлөө ажилладаг энэ хүмүүсийг чинь байнга л сөрөг хүчин байлгаж байгууштай байна гээч хө.



0 Сэтгэгдэл
eniig nebt hutaglah yum san ***** gariig
Urd ni ajillaj bgagui gdgee / 1990-n onoos hoish unuudriig hurtlee / zuvshuurch dee huurhii, hoishid ch ugui biz dee MAN.
MAN d ard tumnee gesen setgeltei khun baigaagui odooch toroogui l baigaa
Hun ichdeggui baina gedeg zugeer ch yum uu. Yu durtaigaa yariad suuj baidag. Nerteigeer ni ard tumen ta nar bol togloom gemeer yum daa.
Хамгийн их уншсан