Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Есөн сарын дотор 22 мянган км-ийг тууллаа

Британийн Бристоль хотын нэгэн компанийн офист ажилладаг байсан Эд Кокс гэгч унадаг дугуйгаар есөн сарын турш аялж 22 мянга 530 км зам туулжээ. Тэрээр төрөлх Бристолиос гарч Австралийн Брисбен орохын тулд ийм хугацаа зарцуулсан байна.
Аяллын явцад Эд нь Гүрж, Азербайжан, Турк, Иран, Энэтхэг гээд маш олон орноор айлчилжээ. Түүнд Иран хамгийн ихээр таалагдсан бөгөөд дараагийн аяллаараа энэ улсад эргэж ирэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Аяллын явцад Кокс хандив хэлбэрээр найман мянга гаруй фунт цуглуулж, Альцгеймерийн өвчнийг судалдаг төвд хандивлана гэдгээ мэдэгдэв.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан