Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны гуравдугаар сарын 25

Тендер шалгаруулалтын нэр: Хөгжимт драмын театрын барилга, 800 суудал /Төв, Зуунмод сум/
Тендер шалгаруулалтын дугаар: БУ/2014-02
Соёл,спорт,аялал жуулчлалын яамнаас эрх бүхий тендерт оролцогчдоос Хөгжимт драмын театрын барилгын  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  200.000 ( Хоёр зуун мянга) төгрөгийг Төрийн сан 900035409 тоот дансанд тушаан худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэйбайна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: Уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах аж ахуйн нэгжийн дүрмийн сангийн хэмжээ: 300  саяас доошгүй
 Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн  30 хувиас  багагүй  
 Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой зээлийн хэмжээ тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн санал болгож буй үнийн пүнгийн 1,5 хувь
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь: 2014  оны  04 дугаар сарын 25 өдрийн 10 цаг 00 минут.    
 Тендерийн нээлт хийх огноо: 2014 оны 04 дугаар сарын 25 өдрийн 11 цаг 00 минут. 1 дүгээр давхар 112  тоот өрөө

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,Барилгачдын талбай-2
Засгийн газрын  10 дугаар байр, өрөө 112 тоот
 Утас: 311340 , www.procurement.gov.m

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан