Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


2014 оны гуравдугаар сарын 25-ны өдөр                                      

Дугаар: ТТ- 2014/02                                                          Улаанбаатар хот

Тендер шалгаруулалтын нэр: СОЁЛЫН ТӨВИЙН ДУУНЫ ТОНОГ  ТӨХӨӨРӨМЖ ШИНЭЧЛЭЛ-БҮХ СУМДАД
Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь Улсын төсвийн  хөрөнгөөр санхүүжих  СОЁЛЫН ТӨВИЙН ДУУНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИНЭЧЛЭЛ-БҮХ СУМДАД НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ нээлттэй тендерт эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.   
 Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/  бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ажил тус бүрийг нь 50,000.0 төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь тендерийн хамт 8.080.000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийн баримт бичгийн худалдаж авах үнийг төрийн сангийн 900035409 тоот дансанд тушааж, тендерийн баримт бичгийг ажлын өдрийн 08.30-17.00 цагт худалдан авч болно.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийг дүнгийн 80%-аас багагүй
- Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012, 2013 он.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болох авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 100%
Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийг нээхэд оролцох хүсэлтэй тендерт оролцогч, сонирхсон бусад этгээдийг  байлцуулан, 2014 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 11.00 цагт  108 тоот өрөөнд нээнэ.
адаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд  тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
    
Хаяг: Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талбай-2, Засгийн газрын 10 байр,
2 дугаар давхар  212  тоот өрөө, Утас-310468

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан