Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ УРЬЖ БАЙНА


Огноо: 2014 оны гуравдугаар сарын 26
 
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх” эргэлтийн хөрөнгийн зээлийн төсөлд оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг хүсэлтээ  ирүүлэхийг урьж байна.
Хүсэлтээ ирүүлэх аж ахуйн нэгж нь ноолуур боловсруулах анхан шатны угаах, самнах дамжлагатай, үндэсний хөрөнгө оруулалттай,  эргэлтийн хөрөнгийн зээлийн 30 хувийг санхүүжүүлэх, зээл авах чадвартай зэргийг нотлох баримтын хамт албан ёсны хүсэлтээ  ирүүлнэ үү.
“Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх”  арга хэмжээг хэрэгжүүлэх  журамд заагдсан нөхцөл шаардлагыг хангасан  үйлдвэрийг шалгаруулна.  

Хүсэлтийг 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17,00 цагаас өмнө  ирүүлэх.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 16а,  
Засгийн газрын 9 дүгээр байр,
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 404  тоот өрөө
Харилцах утас: 263237

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан