Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жуулчдыг хүчирхийлдэг хоёр буудлыг хаажээ


Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг гэсэн мэдээллийн дагуу Египетийн Аялал жуулчлалын яам хоёр зочид буудлыг хаах шийдвэр гаргасан байна. Аялал жуулчлалын сайд Хишам Заазугийн мэдээлснээр бол Шарм-эль-Шейхед байрладаг таван одтой Hilton Sharks Bay, дөрвөн од бүхий Sharm Holiday Resort гэсэн хоёр буудлыг хаах болжээ. Эндэхийн таван одтой буудалд буусан 40 настай британи бүсгүйг буудлын хамгаалалтын ажилтнууд хүчирхийлсэн гэж Daily Mail сонинд ярилцлага өгснөөс үүдэж энэ хэрэг өрнөсөн байна. Энэ гэмт хэргийн мөрөөр мөрдөн шалгаж эхэлсэн гэдгээ ч сайд бас хэлсэн байна. Х.Заазугийн хэлснээр бол зөвхөн өнгөрсөн 2013 онд Шарм-эль-Шейхийн зочид буудлуудад эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гурав, бэлгийн дарамт үзүүлсэн 150 тохиолдол бүртгэгджээ.
Аялал жуулчлалын яам нийгмийн хэв журмыг гажуудуулж улс орны нэр хүндэд болон аюулгүй байдалд хорхирол учруулсан зочид буудлуудыг хуулийн дагуу хааж лиценз зөвшөөрлийг нь хурааж байх юм байна

0 Сэтгэгдэл
Manaid nuguu olon nyyts bie ee unelelt,zabaan harhnii um shig myyhai byydlyydaa tsuuluhuuuu
Хамгийн их уншсан