Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Петрочайна Дачин Тамсаг” компанид аюулгүй ажиллах зөвлөгөө өгнө

Дорнод аймгийн  Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж буй  Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанийн экспортын газрын тос ачих талбайд гал гарснаас найман машин дэлбэрч, хоёр хятад иргэн амиа алдсан осол энэ сарын 10-нд гарсан билээ. Одоогоор гал гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна. Гал гарах үед дэлбэрсэн авто машинуудад 80 тонн газрын тос ачсан байжээ. Осол гарснаас хойш талбайг сэргээн засварлаж өнгөрсөн 17-ны өдөр  ажиллахад бэлэн болгосон аж. Одоо газрын тосны экспорт хэвийн үргэлжилж байна хэмээн Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээлэв. Гал гарах үед газрын тос цэвэршүүлэх, хадгалах, буулгах, ус шахах, бохир ус цэвэршүүлэх хэсэг, 110 кВт-ын цахилгааны дэд станц өртөөгүй ажээ.  
Цаашид аюулгүй ажиллагаагаа хэрхэн хангаж ажиллах талаар ОБЕГ, МХЕГ, Газрын тосны газар хамтарсан ажлын хэсэг заавар зөвлөмж өгөх, хяналт шалгалт хийх  юм байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан