Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-03-27

Тендер шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Тариат сумын сургуулийн их засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: АРХААА-33/2014
Архангай аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Архангай аймгийн Тариат сумын сургуулийн их засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн 2 жилийн дундаж нь 127.000.000 /нэг зуун хорин долоон сая/ төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 55.000.000 /тавин таван сая/ төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012,2013 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 127.000.000 /нэг зуун хорин долоон сая/ төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
-2.1.1.Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил,
 -2.1.2. Мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,
 -2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
-2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
-2.2.4. Холбоо, дохиолол, интернэт, компьютерийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
 Тендерийн хамт 1819000 /нэг сая найман зуун арван есөн мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 Тендерийг 2014 оны 4-р сарын 28 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4-р сарын 28 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Давуу эрхийн зөрүү тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар: 010051009
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Архангай ЗДТГ, Худалдан авах ажиллагааны алба: Утас: 99893743

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан