Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2013.07.15
Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Рашаат сумын сүмийн барилгын угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ТС-ИЗ 2013/05
Соёл, спорт, аялал жуулчлалын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Рашаат сумын сүмийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр /Төрийн сан 900035409 тоот данс/ тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2013 оны наймдугаар сарын 14-ны өдрийн, 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны наймдугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай-II, Засгийн газрын 10-р байр, 103тоот өрөө С.Мөнх-Эрдэнэд, утас-264136

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан