Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.03.28

Тендер шалгаруулалтын нэр: Газрын доорхи усны геофизикийн хайгуулын ажлын гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичиг
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/14/02/09
Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос газрын доорх усны геофизикийн хайгуулын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100,000.00 /нэг зуун мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Төрийн сангийн 900019403 дугаартай дансанд тушаана.  
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Тухайн багцын төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Тухайн багцын төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн гурван жилийн буюу 2011- 2013 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй ажлын өртөг нь төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эрх бүхий байгууллагаас олгосон Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ нь усны эрэл хайгуулын судалгааны ажил явуулах эрхтэй байна.
Тендерийн хамт төсөвт өртөгийн 2 /хоёр/ хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгаар сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

  Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн  хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 16а,
Засгийн газрын 9 дүгээр байр А корпус, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны
303, 305 тоот өрөө
Утас: 262469, 263247, факс: 453121

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан