Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.03.28.

Тендер шалгаруулалтын нэр: “Малын гүн хөлдөөсөн үр худалдан авах”нийлүүлэгчийг сонгох  хязгаарлагдмал тендер
 Дугаар:  ТШ/14/03/2/1/ММҮХ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Малын гүн хөлдөөсөн үр худалдан авах” нийлүүлэгчийг сонгох хязгаарлагдмал тендерт оролцохыг урьж байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 (Дөчин тав)хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн буюу 2012, 2013 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй ажлын өртөг нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Малын гүн хөлдөөсөн үр импортлох тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлэх.
Тендерийн хамт өөрийн санал болгож буй үнийн дүнгийн 1 (Нэг)хувьтай тэнцэх хэмжээний  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 30 минутанд нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Захиалагчийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 16а,
Засгийн газрын 9 дүгээр байр,Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 301, 305 тоот өрөө.
Утас: 262469, 262949, факс: 453121

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан