Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

30 гаруй сая төгрөгөөр гахайн фермд халдваргүйжүүлэлт хийнэ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн М.Дамдинхүүгийн гахайн фермд гахайн үржил, амьсгалын хам шинж өвчин гарч 300 гаруй гахай устгав.

Налайх дүүргийн Засаг дара Х.Болдбаатар тус фермийн орчимд ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай 30 сая 538 мянган төгрөгийг яаралтай шийдвэрлэж өгөхийг нийслэлийн удирдлагуудаас хүссэн. Өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” захирамж гаргаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд шаардлагатай мөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах болов. Уг гахайн фермийн өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан