Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны 03 дугаар сарын 24

Тендер шалгаруулалтын нэр: Инженерийн хийцтэй худаг шинээр гаргах
Тендер шалгаруулалтын дугаар: БХ- 2014/А-37
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Үүнд: Багц 1: 4 сумын 7 худаг
        Багц 2: 3 сумын 7 худаг
        Багц 3: 4 сумн 6 худаг
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 \нэг зуун мянган \ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Борлуулалтын хэмжээ: 200,000,000 \хоёр зуун сая\ төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100.0 сая
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  300.0 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Инженерийн хийцтэй худаг гаргах, усны эрэл хайгуул хийх, цооног өрөмдөхөд шаардлагатай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт 7.980.000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй:
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Төлбөрийг хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар: 030051010

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар
116 тоот өрөө Утас-70443224

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан