Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014-04-02
Тендер шалгаруулалтын нэр: 3,4-р хорооллын автобусны эцсийн буудал тохижуулах ажил,
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0095

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос 3, 4-р хорооллын автобусны эцсийн буудал тохижуулах ажил, НХААГ-14/0095–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.Мөнцахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулжбайна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 20.000 (хорин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын орлого: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудад нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 201 сая төгрөгнөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013 онуудын аль нэгэнд нэг удаа 201 сая төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [тийм] доорх тусгай зөвшөөрлүүдийн аль нэгийг нь ирүүлэхэд шаардлага хангана.

Шаардлага:
- Барилга хот байгуулалтын яамнаас олгосон 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт бүх заалтын тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
- Барилга хот байгуулалтын яамнаас олгосон 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил /1-5 давхар хүртэл/ болон түүнээс дээш ажил гүйцэтгэх заалт бүхий тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
/ Мөн түншлэлийн гишүүнд хамаарна, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./
Цахим тендерт оролцогч 3 018 000 төгрөгийн дүнтэй цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендерийг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минут өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар мэргэжилтэн Б.Анхбаяр
Холбоо барих утасны дугаар: 75757804

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан