Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014оны 04 дүгээр сарын 02-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны
57 дугаар цэцэрлэгийн барилга  угсралтынажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0103

[Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас] эрх бүхий тендерт оролцогчдоос [Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны   57 дугаар цэцэрлэгийн барилга  угсралтын ажил]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 төгрөг [ Хоёр зуун мянга]-өөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банк -200051015 тоот дансанд тушаана.
/Гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ үү./
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтынхэмжээ: Сүүлийн 2 жилийн /2012, 2013 он/ дундаж орлого 850.000.000 төгрөг /Найман зуун тавин сая /байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ: Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: /2 жил/ 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013 оны аль нэгэнд750.000.000 төгрөг /Долоон зуун тавин сая /- ийн ижил төстэй ажлыг ядаж 1 удаа  гүйцэтгэсэн  байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [Шаардлагатай]/ дор дурдсан заалтууд буюу  тэдгээрээс дээш зөвшөөрөлтэй байж болно./
Барилга угсралтын
Хуучин:
2.1.3 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын ажил /1-7давхар/
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.4.Холбоо дохиолол,  интернет,компьютерийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
2.2.9  Гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт
Шинэ:
- 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын     ажил / 1-5 хүртэл давхар/
- 2.2.1Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж,  тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт
Тендерийнхамт22.500.000 төгрөг[Хорин хоёр сая таван зуун мянга]-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн хүчинтэй байх хугацаа: 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл.
Тендерийг[2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минут]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2013 оны 05 дугаар сарын 02 -]-ны өдрийн [10 цаг 30 минутад] –т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй  дүүрэг, Бага-тойруу -15, Нийслэлийн Засаг захиргааны IY байр, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 10 давхар, 1001 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түмэнжаргал  гар:99823225 ажил: 75757804

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан