Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнд өвчтэй багачуудын мөрөөдлийг биелүүлэгч

Бага балчраасаа хүнд өвчинд нэрвэгдсэн багачууд үнэхээр өрөвдөлтэй. Тэд бусдын адил гадаа гүйж, инээж хөхөрч, хөгжилдөхсөн гэж бодно. Үүнээс гадна тэдэнд бас өөр өөрийн мөрөөдөл бий. Түүнийгээ хөөрхий тэд зургаар илэрхийлдэг. Канадын гэрэл зурагчин Шон ван Дел the Drawing Hope төсөл хэрэгжүүлж ийм хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг өөрийнх нь зурагтайгаар эвлүүлэн буян үйлдэж сэтгэлийн дэм өгдөг нэгэн.

1.    Райли охин 7 сартайдаа зүрх шилжүүлэн суулгуулсан. Тэр одоо доноруудыг дэмжих www.beadonor.ca сайтын гол оролцогч. Тэр харин хатан хаан болох мөрөөдөлтэй.

2.    Тэр мөрөөдөл  нь гэрэл зурагчныхаар

3.    Дэвид бас зүрхинй дутагдалтай, гурван ч удаа мэс засал хийлгэсэн. Сансарт нисэх нь түүний гол мөрөөдөл

4.    Харин гэрэл зурагчныхаар бол.....

5.    Ченсу хүү 2011 оны зургадугаар сард  амьсгалын замын хурц үрэвсэлтэй. Химийн эмчилгээ ирэх намар хүртэл үргэлжилнэ. Хэзээ нэгэн цагт хөлгийн ахмад болохсон гэж мөрөөддөг хүү

6.    Гэрэл зурагчин үүнийг нь ингэж төсөөлж байна

7.    Алекс элэгний хүнд өвчтэй. Төрөөд л гурван сар болоод эмнэлгийн хяналтад орсон ч одоо элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж. Азаар найм хоногийн дотор донор олсон

8.    Александрия охин амттаны гүрний хатан хаан

9.    Доусон хүү хоёр сартай байхаасаа менингит өвчтэйгээс тархины цусан хангамж нь саатаж бөөрөнд нь халдвар орсон. Амьдралынхаа эхний жилийг эмнэлэгт өнгөрүүлж тэргэнцэр дээр суун өвчинтэйгөө тэмцэж байгаа.

10.    Доусан Триллиум арлын далайн дээрэмчин байвал...

11.    Сэди охин нарны хамгаалалтгүйгээр гэрээс гарч болохгүй, ихэнх цагаа харанхуй өрөөнд өнгөрүүлдэг нэгэн

12.    Сэди охин нарны гүнж

13.    Доминик хүү Дауны синдром, зүрхний дутагдалтай төрсөн. Олон ч удаа мэс засалд орсон.

14.    Доминик цаг хугацаагаар аялагч

15.    Марко хүү эхээс төрөөд л 34 дэх хоногтоо зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орсон нэгэн. 4 насандаа хорт хавдартай болсон ч түүнийгээ даван туулсан.

16.    Марко судлаач, аялагч

17.     Трэвис хүү 22 сартайгаасаа шулуун гэдэсний савханцар, ходоодны шархлаатай. Мэс заслаар бүдүүн гэдэсний нь 80 хувийг тайрсан. Одоо 7 настай тэр жү-догоор хичээллэхсэн гэж мөрөөддөг.  Тэр мөрөөдөл нь гэрэл зурагчныхаар....

18.    Кэси охин бол Реттагийн синдромтой төрсөн нэгэн. Охид түүнийг хайрын чимээгүй элч гэдэг.

19.    Кэси хайрын чимээгүй элч

20.    МакКенна биеийн хөгжлийн сааталтай төрж 4 насандаа мэс засалд орсон. Тархинд нь гэмтэл гарахаас сэргийлж гавлын нь нэг хэсгийг авсан.

21.    МакКенна бол хувь заяаны гүнж

22.    Жек элэгний маш ховор өвчтэй төрсөнч эмч нарын ачаар аврагдсан. Олон уда мэс засалд орсон ч бүрэн эрүүл болж чадаагүй л байгаа.

23.    Жек итгэл найдварын гудамжны баатар эр

24.    Купер таван наснаасаа эхлэн Стиклерийн синдромтой тэмцэж байгаа нэгэн. Энэ нь аажмаар нүдэнд нь нөлөөлж эхэлсэн ч тэр өөрийнхөөрөө ертөнцийг харсаар

25.    Купер-шидтэн

26.    Кайле 9 насандаа Кроны өвчнөөр өвдсөн. Өнөө хүртэл тэрээр эмгүйгээр удаан байж чадахгүй ч итгэл найдвараа алдаагүй.

27.    Кайле ой хамгаалагч

28.    Наоми 5 насандаа бас л хүнд биетэй. Хоёр нас хүртлээ  тэр огт хөдөлж чадахгүй байлаа.

29.    Наоми эрвээхэй байвал....

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан