Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сар бүр 100 мянгыг тушаахад таван жилийн дараа орон сууцтай болно

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзаж, нийслэлийн иргэдийг хүүгүй, урьдчилгаагүйгээр орон сууцжуулах хөтөлбөрийнхөө талаар тайлбар хийв.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Амины сууцтай Улаанбаатар” болохоор тусгасан. Мөн Улаанбаатар хотод 180.000 гаруй орон сууцны хэрэгцээ үүссэн ч жилд 15.000 орчим л орон сууц ашиглалтад орж байгаа. Харин орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн 80 орчим хувь нь хуримтлалгүй, урьдчилгаа төлөх боломжгүй байгаа зэргээс үүдэн нийслэлээс дээрх хөтөлбөрийг санаачлан, Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ байгуулжээ. Энэ корпораци нь Улаанбаатар хотын зургаан байршилд нийт 200 мянга гаруй айлын орон сууцны хороолол барьж, иргэдэд урьдчилгаа төлөхгүй, хүүгүйгээр олгох ажлыг хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрт хамрах иргэдийн хувьд өөрийн цалингийн орлогоосоо 25-30 хувийг орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болох юм. Тухайлбал 330 мянган төгрөгийн цалинтай бол сар бүр 100 мянган төгрөгийг НОСК-д тушааснаар 5 жилийн дараа 25 мкв нэг өрөө орон сууцанд орно. Харин 210 мянган төгрөг төлбөл 3 жилийн дараа орон сууцтай болох нь. Энэ мэтчилэн 180 мянган төгрөг төлбөл 5 жилийн дараа 36 мкв, 200 мянгыг төлбөл 40 мкв, 270 мянгыг төлбөл 53 мкв, 300 мянгыг төлбөл 60 мкв гурван өрөө байранд орох юм байна. Гэхдээ энэ бол эцэслэн тогтоосон тоо биш бөгөөд хөтөлбөр батлагдсаны дараа төлбөрийн график сонголт тодорхой болно.
Хамгийн чухал нь зээлийн хүүний дарамтгүй төлсөн мөнгөөрөө хуримтлалаа бүрдүүлэх боломж олгож байгаа нь энэ хөтөлбөрийн чухал ач холбогдол юм. Иргэн дээрх байдлаар мөнгөө төлж 3-5 жилийн дараа орон сууцандаа орж, үргэлжлүүлэн шинэчилсэн гэрээ байгуулан мөн адил хүүгүйгээр төлбөрөө төлнө гэсэн үг.

Орон сууцны үнийн хувьд газрын үнэ, шугам сүлжээний зардал, компнийн ашиг, банкны хүү гэх мэт бусад зардал нэмэгдэхгүй учир хамгийн хямд өртөгтэй байх боломжийг бүрдүүлж өгөх аж.

НОСК орон сууцаа Улиастайн ам, Нисэхийн спорт цогцолбор, Морингийн даваа, Биокомпинат, Баянголын ам, шинээр баригдах Автохудалдааны төвийн хажууд барихаар төлөвлөжээ. Энэ хөтөлбөрийг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд 20 мянган хүний захиалгыг авч, 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх шаардлагатай бөгөөд ингэж чадвал дээрх хорооллуудаас барьж эхлэх аж. Харин шинэ хорооллуудын сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламжтай, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний газрыг цогцоор нь шийдвэрлэсэн 9000-15000 айл амьдрах цогцолбор орон сууцныг хороолол байх юм байна. Дээрх жишиг хорооллуудын төлөвлөлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гүйцэтгэж байгаа бөгөөд зөвхөн орон сууц бус таун хаус, хаус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
Хэрэв энэ хөтөлбөр хэрэгжвэл цалингаасаа өөр орлогогүй, хуримтлалгүй олон мянган айл өрх орон сууцанд орж, хүүний дарамтгүйгээр өөрийн болгож авах боломж нээгдэнэ. Тиймээс хамгийн зөв тооцоолол, арга барилаар уг хөтөлбөрийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа Хотын дарга Э.Бат-Үүл онцоллоо.

0 Сэтгэгдэл
songuuli oirttson yumuu hahaha~~>
za yarih saihan hiih hetsuu dee baatar uul mini
hehe jaaxan ineedtei l sonsogdoj bnshuu.uridchilgaa toloxgui gsnee.uridchilgaa belduulj bj bairaa barix n bnshdee.Ter xol bair avchixaad ajil xiixgui bl yaj uldsen mongoo toloxiin.Ajildaa xuviin unaagaaraa yvaxuu.Tm chadaltai ulsuud xovor deerees n ingej ix zardal chiregdel gargaj bsnaas xotiin tovd xeden tog iluug n avsan n amidrald xeregtei bx.Naadax chin baychuudad l zoruilsan oron suuts bn
хаана хандах вэ
Ug n saihan sanaa gehdee tvreesiin suutsand amidardag hvmvvs n dawhar mungu tuluh bolomjgvi hvmvvs n yah we
ta nar avaad zugtchival yahiin
Маш сайхан санаа байна ажил болоосой гэж л залбирая даа
zuv sanaa bn boljii shde uul dargaa heregjuulerei amjilt
enuuniig asuuh holboo barih utas bnuu
mash zuv sanaa bn
Enenii talaar ilvv sain sudalmaar bn
Хамгийн их уншсан