Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Чөлөөлөгч” Улаан армийн Алс дорнодод үйлдсэн гэмт хэргүүд

1945 оны наймдугаар сарын 8-нд Японы Элчин сайд Сатод ЗХУ-ын Гадаад хэргийн сайд Молотов Японд дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн нот бичиг гардуулан өгсөн нь үүний  өмнө нь ЗХУ, Японы хооронд байгуулсан Төвийг сахих гэрээгээ зөрчсөн хэрэг байлаа. Ингээд л Улаан арми Сахалин дахь Квантуны армийн хамгаалалтын зурвасыг нэвтэрч, зүүн хойд хятад буюу Манжуур дахь японд эзлэгдсэн нутаг, Солонгос гээд ихээхэн газар нутгийг эзлэн авсан юм. 
                                   

Улаан цэргүүд зүгээр л хүн  алахын тулд алж байлаа

ЗХУ-ын зүгээс урьдчилан мэдэгдэлгүйгээр эхлүүлсэн энэ байлдааны ажиллагааны үр дүнд японоос манжуурт шилжин суурьшсан асар олон мянган япон хүн хэлмэгдэж нэрвэгдсэн юм. Нүдээр үзсэн хүмүүс “...хэрэв чи манжуудад халдсан бол тэд эргээд чамд юу байгааг авна. Гэхдээ хамгийн аймшигтай нь улаан армийн орос цэргүүд байлаа. Тэд япончуудыг зүгээр л алахын тулд алж байлаа. Жадаар сийчүүлсэн олон цогцос би харсан. Уул овоо шиг цогцоснууд.....” гэж бичсэн байдаг. (Ronald Spector, “In the Ruins of Empire”, стр.30).

Улаан армийнхан японы энгийн иргэдийг бөөнөөр нь хядсан нэг тохиолдол Манжуурын төмөр замын Гегенмяо өртөөнд болсон байна.Наймдугаар сарын 14-нд энд японы шилжин суурьшигч 1200 орчим хүнтэй галт тэрэгний цуваа байж байлаа. Гэтэл зөвлөлтийн танкийн цуваа галт тэрэгний буудлыг эзэлж авсан тул японы шилжин суурьшигчдын тэргүүн Асано зөвлөлтийн цэргүүдтэй хэлэлцээ хийхээр гарч очсон байна. Түүнийг танк руу ойртож очиход өөдөөс нь пулемётоор шууд буудаж алаад дараа нь дүрвэгсэд рүү гал нээсэн. Ингээд л 1000 гаруй хүнийг газар дээр нь алж зарим нь амиа хорлосон байна. “The Japanese Internees and Forced Labor in the USSR after the Second World War”, ч.1, стр.30.

Улаан арми Манжуурыг эзлэх үеэр японы шилжин суурьшсан  11 мянга гаруй хүн амиа алдсан гэж японы тал тооцсон байна. Үүнээс гадна зөвлөлтийн улаан армийн давшилтын дараа тэдний үлдээсэн хүмүүн бус нөхцөл байдлаас болж өчнөөн мянган япон хүн амь алджээ. Шеньян дахь Японы элчин сайд “Хотод нийтдээ хагас сая орчим шилжин суурьшсан япон хүн байлаа. Дүрвэгсдийн лагерь хүрэхийн тулд зарим нь хэдэн мянган миль газрыг явганаар туулж байлаа. Өмсөх ямар ч хувцасгүй нүцгэн хүн ч олон байсан. Тэднээс авч болох бүх зүйлийг нь улаан армийнхан цөлмөсөн байсан юм. Заримдаа хэдэн өдрөөр ямар ч хоол ундгүй явж байсан” гэж бичсэн байдаг. (Ronald Spector, “In the Ruins of Empire”, стр.31).

1945 оны наймдугаар сарын 15-ны өдөр японы эзэн хаан бууж өгөхөө зарласан ч Улаан арми нүүн шилжигсдийг устгахаа үргэлжлүүлсээр байлаа. Ялангуяа 1855 оны Симодын гэрээгээр Японы мэдэлд очсон Өмнөд Сахалинд жинхэнэ хядлага үйлдсээр байсан юм. Наймдугаар сарын 20-нд зөвлөлтийн улаан армийн десант японы Маока /өнөөгийн Холмск/ -д буулаа. Тэгэхэд Хоккайдо руу нүүлгэн шилжүүлэх гэж байсан японы 18 мянган хүн тэнд байсан. Айсандаа уул руу зугтаахыг оролдсон 1000 гаруй энгийн хүнийг улаан цэргүүд шууд буудаж устгасан байна.   

Япон бууж өгснөөс хойш нэг долоо хоногийн дараа  наймдугаар сарын 22-нд өмнөд Сахалины Тоёхаред галт тэрэгний буудалд бөөгнөрсөн дүрвэгсдийг зөвлөлтийн бөмбөгдөгч онгоц бөмбөгдсөнөөр хэдэн зуун хүн амь алджээ. Уг нь дүрвэгсдийн байгаа газарт барилгууд дээр цагаан туг босгож, улаан загалмай бүхий цагаан далбаа дэлгэсэн байсан юм. Мөн Сахалинаас яваа дүрвэгсдийг тээж явсан Дай-Ни-Синко-Мару, Огасавара-мару болон  Тайто-мару хөлөг онгоцуудыг агаараас бөмбөгдөж, усан доогуур шумбагч завинаас  торпёдоор харваснаас 1708 дүрвэгч амиа алдсан байдаг.

Өмнөд Сахалин, Итуруп, Кунашир, Хабомаи, Шикотанд нутгийн оршин суугч айну, нивх, уилтууд байсан. Сахалинд япончуудын 1920 оноос хойш ажиллуулж байсан солонгосын 43  мянган ажилчин  байсныг Зөвлөлтийнхөн тэр чигээр нь ЗХУ руу ачиж маш хүнд нөхцөлд, хүнд хөдөлмөрт зүтгүүлсэн юм.

Манжуур, Сахалин, Курилын арлуудаас японы 600 мянга орчим цэргийн албан хаагч Улаан армид бууж өгснийг ЗХУ-д аваачсан нь 1956 онд л цагаатган амьд үлдсэнийг нь эх оронд нь буцаасан юм. ЗХУ цэргийн олзлогдогсод болон, хөдөлмөрийн солонгос ажилчдыг 1945 оны Подстамын тунхгийг зөрчин удаан хугацааны туршид хүнд хөдөлмөрт зүтгүүлсэн юм. Үүний төлөө ЗХУ ямар ч хариуцлага хүлээгээгүй. Mark Ealey. An August Storm. The Soviet-Japan Endgame in the Pacific War: The Japan Focus.

Орос цэрэг офицерууд авч болох бүхнээ дээрэмдсэн

Улаан арми Манжуурыг эзэлсний дараа үйлдсэн өөр нэг аймшигт гэмт хэрэг нь энгийн иргэдийн эсрэг хийсэн дээрэм тонуул байлаа. Шеньян буюу Мүгдэн хот дахь япончуудад олзлогдсон америк цэргүүдийг аврахаар очсон АНУ-ын Стратегийн албаны баг тайлан илтгэлдээ “Орос цэргүүд тэнд жинхэнэ дээрэм тонуул, хүчирхийлэл үйлдэж байлаа. Тэд эмэгтэйчүүдийг автобусны буудал, төмөр замын вокзал, заримдаа шууд л гудамжинд хүчиндэж байна. Орон нутгийн эрх баригчид ингэж хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийн жагсаалтыг шөнө бүр л хэдэн арваар нь жагсаан зөвлөлтийн цэргийн командлалд өгч байгаа гэсэн яриа тархжээ. Эмэгтэйчүүд ч улаан цэргүүдэд аятайхан харагдахгүйн тулд нүүрээ бэх, будгаар будаж гадаад төрхөө муухай болгож байна” гэж бичжээ. Энэ багийн ахлагч Хол Хит тайландаа “Орос цэргүүд ерөөсөө л дээрэм, аллага үйлдэж байна. Тэд зөвхөн япончуудыг төдийгүй бүхий л хүнийг дээрэмдэж байна. Зарим цэрэг нь гартаа хэдэн арван бугуйн цаг зүүчихсэн явна. Зөвлөлтийн цэргүүдийн дундэелдэг сайн хүн байсан. Даанч тэд нь аравт нэг шүү” гэжээ. Нанжин дахь Америкийн тэнгисийн цэргийн атташе бас “Орос цэргүүд байшинд ороод авч болох бүхнийг хамж байна. Тавилгыг ч бас. Дараа нь ачааны машин ирээд бүгдийг ачаад явна. Цэргүүд нь ингэж дээрэм хийж байхад дарга нар нь нэг их анхаарахгүй, заримдаа бүр өөрөө хамтардаг юм” гэж бичжээ.

Тагнуулын төв газрын архивт Шеньян дахь германы худалдааны төлөөлөгчийн газрыг зөвлөлтийн цэргүүд яаж олон удаа дээрэмдэж байсан тухай тэмдэглэл байна. Энд нь  зөвлөлтийн офицерууд ч оролцож байсан байна. Ийм болохоор зөвлөлтийн эзэлсэн цэргийн командлал энэ хэргийг мөрдөхөөс татгалзаж байгаад сүүлдээ худалдааны төлөөлөгчийн газрын “худалдан аваад” тэнд үлдсэн тавилга зэргийг нь маш хямд үнээр авчихсан гэдэг. Энэ өдрийн тэмдэглэлд улаан армийн цэрэг офицеруудын үйлдсэн ийм дээрмээс гадна япон, хятад, герман иргэдийг ЗХУ-д ажиллуулахаар шалтгаангүйгээр баривчилж байсан тухай, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ЗХУ руу бөөнөөр нь ачуулж байсан тухай бичсэн нь үлджээ.

Бараг л эмэгтэй хүн бүрийг  хүчиндэж байлаа

Зөвлөлтийн цэргүүд зөвхөн Шеньян хотод ч биш, өөр бусад газруудад ч дээрэм тонуул, хүчирхийлэл үйлдсээр байжээ. Пинчуан хотод зөвлөлтийнхөн нутгийн цагдаа, сайн дурын армийнхныг хорих шорон бий болгож өлсч үхтэл нь хориод дараа нь орон гэрийг нь хоосортол дээрэмдэн хамаг малыг нь тууж оддог байж. Нутгийн иргэдийг ярьснаар бол “зөвлөлтийн цэргүүд хүмүүсийн бугуйн цагийг тайлж аваад л,  өгөхгүй гэвэл шууд бууддаг байсан.  Улаан армийнхан тариачдаас эмэгтэйчүүд нэхдэг, зааж өгөхгүй бол мөн л буудчихдаг байлаа. Эмэгтэй хүн зааж өгөөгүй нэг тариачин, хоёр ажилчныг л лав шууд буудсаныг харсан” гэжээ. Ronald Spector, “In the Ruins of Empire”, стр.34-35.

Зилин хотноо зөвлөлтийн армид бууж өгсөн Квантуны армийн офицер “Япон эмэгтэйг хүчиндэж байгаа байрны хаалган дээр зөвлөлтийн  хэдэн арван  цэрэг дугаарлаад зогсчихсон байсан. Биднийг хотын захад зогсч байтал хувцасыг нь тайлчихсан япон эмэгтэй бидэн рүү гүйн ирж “Туслаарай, цэргүүд ирлээ” гээд бидний дунд орж нуугдсан. Гтээл нэг гартаа буу барьсан улаан цэрэг ирээд барьж аван цээжээр нь тэврэн “Япон хатагтай. Сайн байна” гээд авч одсон. Тэрээр автоматаар агаарт буудаж биднийг заналхийлээд эмэгтэйг чирж одоход хөөрхий эмэгтэй өрөвдөлтэй харцаар биднийг харсаар явсан нь одоо ч нүдэнд харагдаж байна” гэж дурсчээ. (“The Japanese Internees and Forced Labor in the USSR after the Second World War. Ч.2, стр.68”

Зөвлөлт засгаас зугтааж Хятадад дүрвэн очсон казакууд зөвлөлтийн улаан армийн Манжуурт үйлдсэн гэмт хэргийн гэрч болсон хүмүүс. Казак бүсгүй Лариса Анатольевна хожим нь “Отечество и Вера” сэтгүүлд бичихдээ “1945 онд чөлөөлөгч Улаан арми, Рокоссовын арми орж ирлээ. Тэгээд л өнөөдөр хэн ч ярихгүй байга атэр бүх зүйл Хятадад болж эхэлсэн юм. Одоо ахмад дайчид нь одон шагнал авч л байна. Тэгэхэд би жаахан охин байсна ч бүхнийг нүдээрээ үзсэн хүн. Тэд хятадуудад юу хийсэн билээ. Тэд хятад охидыг хүчиндэж, гол руу шидэж, амьд үлдсэн нь энэ бүх бузрыг тэвчилгүй амиа хорлож байлаа. Хятад дэлгүүр лангууг дээрэмдэн цэргүүд нь бол чемодан чемоданаар зөөнө. Офицерууд бол вагон, контейнерээр эх орон руугаа ачуулна. Хариуд нь хятадууд биднийг үзэн ядна. Ингэхээр бид хөдөө тийш дүрвэж байлаа. Тэгээд хятадуудад браигдлаа. Яагаад ингэж байгаа юм бид чинь хөрш амьдарч талхаа хувааж идэж байсан шүү дээ гэхээр “Та нар оросууд биднийг цөлмөсөн” гэдэг. “Тэр чинь  бид биш, улаан цэргүүд шүү дээ” гэхээр “Та нар царай төрхөөрөө адилхан шүү дээ” гэж байсан даа хэмээн бичжээ.

Хятадын Коммунист нам ч үүнийг эсэргүүцэж л байж

Порт-Артур дахь япоын дэд консул илтгэлдээ хятад иргэд зэвсэглэн босч энэ дээрэм тонуулыг эсэргүүцэж байгааг бичжээ. Ronald Spector, “In the Ruins of Empire”, стр.35.
Бүр тэр үеийн зөвлөлтийн түнш Хятадын Коммунист намын гишүүд ч ЗХУ-д эсэргүүцлээ илэрхийлж байж. ХКН-ын Зүүн хойд хэсгийн нарийн бичгийн дарга Ху Фузиа Зөвлөлтийн Бүх холбоотын коммунист “большевик” намын удирдлагад “Улаан армийнхан пролетарийн цэрэг гэдгээ умартаад дээрэм тонуул хийж, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн тариачдын хүнсний нөөцийг булааж байна гээд цэргийн сахилгын хороо байгуулж дүрмээ зөрчиж байгаа улаан цэргүүдэд хариуцлага оногдуулах, өргөн хэмжээний ухуулга сурталчилгаа хийж тэднийг хятадын ард иргэдэд итгүүлэх хэрэгтэй байна” гэж бичжээ. Stalin, the Cold War and the Division of China: a Multiarchival Mystery, стр.3

Улаан армийн орж очсон умард Солонгост ч гэсэн дээрэм тонуул, хүчирхийлэл хаа сайгүй газар авсан байлаа. “38 дугаар өргөрөг дэх Сонгдо хотын банкнаас гэхэд л 8 сая иен хулгайлж, агуулахаас 60 мянган фунт үнэт женьшень дээрэмдсэн. Энэ хотод орж ирснийхээ дурсгал болгож тэд ихэнх иргэдийн бугуйн цагийг хамж авсан даа” гэж “Do We Run Korea Badly? Well, Look How Reds Do”, p.59, Newsweek, Sep. 24, 1945-д бичжээ.

Холбоотны цэргийн олзлогдогсдоос сураггүй алга болсон хүмүүсийг хайхаар Пеньянд очсон австрали хүн илтгэлдээ “ТОмпсоны автоматаар зэвсэглэсэн орос цэргүүд агаарт хэд буудаад л байшинд нэвтэрч дээрэмдэж, голдуу залуу эмэгтэйчүүдийг тэндээс чирч гаргаад хамаг тавилга, талаагдсан эд зүйлтэй нь хамт машинд ачаад хуаран руугаа явдаг байлаа. Эсвэл эмэгтэйчүдийг шууд гудамжнаас аваад л явчихна. Орос цэргүүд ногооны талбайгаас хамаг ногоог нь хамж аваад таричны гэр бүлийнхэн өлсч үхэхэд хүрч байсныг би санаж байна. Ногоогоо авч үлдэхийн тулд цэргүүдэд мөнгө өгөх ёстой, харин оросууд ногооны нь төлөө мөнгө өгдөггүй. Улаан цэргүүд ирснээс хойш ногоо ч үгүй, гахай шувуу ч үгүй болсноо солонгосчууд бидэнд ярьдаг байлаа” гэж бичсэн байдаг. Ronald Spector, “In the Ruins of Empire”, стр.144-145

ЗХУ-ын Засгийн газар ч системтэй дээрэм хийж байлаа

Зөвхөн цэрэг офицерууд нь ч дээрэм тонуул хийгээд зогссонгүй, ЗХУ, зөвлөлт засаг өөрөө ийм дээрмийг бүр системтэй хийж байжээ. Зөвлөлтийн мэрэгжилтнүүд япон, герман инженерүүдийг ашиглан бүхэл бүтэн фабрик, цахилгаан станцыг буулган ЗХУ- руу ачуулах гэж зогсоо чөлөөгүй ажиллаж байсан юм. Зөвлөлтийн црээг орж ирснээс хойш хагас жил өнгөрөхөд зөвхөн Шеньян хотоос 972 фабрик, заводаас зөвхөн 20 нь л хагас дутуу ажиллах тоног төхөөрөмжтэй үлдсэн байлаа. Зөвхөн үйлдвэр аж ахуй тоног төхөөрөмж ч гэлтгүй хотын цэвэр ус, дулаан хангамжийн хоолой, тоноглолыг буулган ЗХУ руу зөөж байлаа.
“Тэд ёстой авч болох бүхнийг зөөсөн  байлаа” гэж  зөвлөлтийн цэргүүдийг Шэньян хотоос гарсны дараа энд ирсэн америкийн механик Роберт Сек бичсэн байдаг. “Улаан армийнхны энд үлдээсэн цор ганц зүйл нь хотын төвд өндөр цамхаг дээр зоосон  танктай хөшөө л байсан” гэж тэр бичжээ. Ronald Spector, “In the Ruins of Empire”, стр. 34-35
      
Манжуурын Anshan Steel Works хэмээх том үйлдвэрийг ЗХУ –руу зөөвөрлөхийг харсан гэрч японы инженер “Тайм” сэтгүүлийн сурвалжлагчид “оросууд Аншан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 70-80 хувийг нь авч явсан. Энд ган хайлуулах, цувих машинууд, хүдрийн тээрэм, химийн бүх тоноглол, ачааны машинууд, вагон зүтгүүрийг төмөр замаар Солонгосын Дариен руу зөөгөөд тэндээсээ ЗХУ  руу ачиж байсан” гэжээ. (”Foreign News: LOOTED CITY”, TIME, March 11, 1946
Ийм явдал умард Солонгост ч давтагдаж байсан байна.  Чунжин дахь  Nippon Steel Company-иас гэхэд л пийшин, химийн тоноглол, утасны аппарат, ширээ сандлыг нь хүртэл орос цэргүүд эх орноодоо ачуулжээ. Японы оёдлын нэг компаниас гэхэд л зөвхөн хоосон байшин үлдэж байж.
Солонгосын төмөр замын хэрэгцээний нүүрсний нөөцийн талаас илүү хувийг ЗХУ-руу ачуулсан гэдэг. Зөвлөлтийн цэрэг хятадын зүүн хойд нутгийг “чөлөөлж” цэргээ оруулсны дараа Хятадын эдийн засагт 850 сая доллар буюу өнөөгийнхөөр бол 9,5 тэрбум долларын шууд  хохирол учирсан гэж америкийн мэрэгжилтнүүд тооцсон байдаг. Харин Умард Солонгосоос оросуудын зөөж авч явсан тоног төхөөрөмж, түүхий эд, хүнсний нөөцийг тэр үеийнхээр үнэлэхэд тэрбум  доллар болж байжээ.

Гэхдээ хамгийн гол нь тухайн үед булаан дээрэмдсэн эд зүйлээсээ илүүтэй зөвлөлтийнхөн булаан эзэлсэн нутагтаа коммунист дэглэм тогтоож, дарангуйллын тогтолцоо бий болгон энэ нь хэдэн арван жил үргэлжилснээрээ бүр ч олон сая хүний аминд хүрч, тухайн орны хөгжлийг зогсоон удаашруулж, энэ орнуудыг бүхэл бүтэн хорих лагерь болгон, ард түмнийг нь боол болгосон нь хамгийн аймаар хохирол байлаа.

                                                        А. Краснов maxpark.com сайтад бичжээ.

2 Сэтгэгдэл
БАТТАЙ тоо бармитаар улаан арми хятадуудыг үй түмээр нь хороож хядсан юм даа улаан арми алс дорнодод өвөр монгол хятад манж уйгар түвд солонгос япон гээд алс дорнодод байсан бүх үндэстэнийг тамлан зовоож хороож хядсан юм даа
ДАЙНуудар далимдуулж хэн ч гэмт хэргүүд үйлдэнэ дайнуудын үед байдаг л жирийн зүйл зөвлөлтүүд ингэснээр ачаар оросууд өнөөдөр баян тансаг амьдарч байгаа юм хямралаа давч чадсан юм
БАТТАЙ тоо бармитаар улаан арми хятадуудыг үй түмээр нь хороож хядсан юм даа улаан арми алс дорнодод өвөр монгол хятад манж уйгар түвд солонгос япон гээд алс дорнодод байсан бүх үндэстэнийг тамлан зовоож хороож хядсан юм даа
Orosuud Mongold ih tus bolsooon bid martahgui herew oros bgaagui bol Mongol odiid bs l ewguihen huvi tavilantaich bj bh bsn bolu gevch Orosuud bs tusalnaasaach iluu har gai tarij Mongolchuudiin tsusiig ursgasn hamgiin tod jushee bol ih helmegduulelt 30-n myngan gem zemgui Mongol hunii haluun ami buleen tsus urssan ene bol tsever Orosiin bodlog hargislal bsn.. Orosuud bol yg ubendee araatnaasch dor hargis amutad
Нээрээ, Орост олон тэрбум дойлуурын өр төлдөг тэнэг Н.Энхбаяр.
Xenii. Zaxialga. Yum. Bol. Doo. Zailuul
Manai Chingis haanii tserguud ch gesen barag DElhiin buh ornii humuusiig huchindej deeremdej bsn yum blgui Delhiigeer duuren MONGOL tsaraitai yumnuud ikh bdg yum bna lee
HET NEG TALIIG BARIJ BICHSEN AMERIKIIN EH SURVALJ BAINA. ZARIM ZURAG NI DEER UEIIN IRGENII DAINII ZURAG CH BAINA.
Оросууд ёстой муухай юмаа
olon yum hutsaldaad bailgvi Oros baigaagvi bol odoogiin Mongol baihgvi.Aav chini tanai eejiig tooj shaagaagvi bol chi turuhgvi gesen vg .
yaponchuud olon huniig ter dundaa mongolchuudad biologiin zevseg hereglej aimshigaar tamlaj alj baisan shu de. shar tolgoitoi heden huuhed haragddag yum baij,hyatadiin har tolgoitoi huuhduud haragdahgui heden zuugaaraa urjij bna sh de.
yaponchuud biologiin dain hiij mongolchuudiig malaas dor tarchlaan zovooj alj talj baisan baih shu. shar tolgoitoi tootoi heden huuhed haragdag yum baij, har tolgoitoi hyatadiin huuhduud heden zuugaaraa urjij baigaag yah ve.
yaponchuud biologiin dain hiij uchnuun olon mongolchuudiig malaas dor yargalan tamlaa biz de. shar tolgoitoi ni il haragddag yum bn.har tolgoitoi hyatadiin huuhduud heden bumaar urjij baigaag tooloh yumsan.
сая саяар цөмийн галд япончуудыг шатааж алсан америкчууд ийм юм ярихаар үнэмшилгүй л байна даа.
Говийн аймгуудаар Оросын цэргүүд Өмнөговь руу хил хүрэхдээ манай хөдөөгийн олон охид, эмэгтэйчүүдийг хүчиндэж, гарсан хүүхдүүд нь шар толгойтой юмнууд одоо ч бий. 1970-1980-аад оны үед шүү дээ. Говийн аймгуудад ЗХУ-ын цэргийн анги нилээдгүй байсан. Мөн оросууд манай Дорнодын Мардайн уран, Хэнтийн Цэнхэрмандалын өнгөт металлуудыг ховх ачиж хойш нь гаргасан.Баялгийг маань цөлсөөд зогсохгүй байгаль, нутгийг маань ухсан нүх үлдээж сүйтгэсэн.Ийм байхад тэнэг Н.Энхбаяр Зөвлөлтийн өр гэж уйлагнана бид төлчихлөө гэж шоудсан даа....Унгар, Польш, Зүүн Герман зэрэг орон, тэр ч байтугай хожим Латви, Эстон зэрэг өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд ОРост өр төлөх нь битгий хэл, байгаль экологийн нөхөн төлбөр гэж хичнээн сай ам.доллар нэхэж шаардаж авч байсан.
mongol bas orosuudad tonuulj deeremdvvlj aluulj hogjilgvi bolson
Хамгийн их уншсан