Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАНАРЫН ЭРИН ҮЕ БА МОНГОЛ УЛС

Монгол Улс одоогоор жилд 400 мянган тонн бензин, 700 мянган тонн дизелийн түлш импортолдог.  Тэгвэл энэ хэрэгцээгээ занараас хангах бүрэн боломжтой хэмээн үзэж буй. Манай улсад занарын чамгүй нөөц бий. Занарын холбооны ерөнхийлөгч Ч.Хашчулууны “Coal Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын хурал дээр тавьсан илтгэлд  “Өдөрт 50 мянган баррель занарын тос үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ нь өдөрт ойролцоогоор бензин, дизелийн түлш тус бүр дөрвөн сая литрийг үйлдвэрлэнэ. Үүнээс гадна их хэмжээний хий ялган авна. Тэгээд хэрэглээний эрчим хүч болон нийслэлийн гэр хороололд түлш болгон хэрэглэснээр агаарын бохирдол буурна. Нэг литр бензин 1.27 ам.долларын өртөгтэй гарна. Ерөнхийдөө таван сая ам.долларын бүтээгдэхүүн гарах боломжтой. Дизелийн түлш нэг литр нь 1.19 ам.долларын өртөгтэй гэж тооцвол 4.7 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Монгол Улс занарын хувьсгалд тэргүүлэгч болох бүрэн бололцоо бий” хэмээн дурджээ.
Дэлхийн эрчим хүч, газрын тос, хийн салбарт сүүлийн үед хувьсал гарч байна. Тэр нь занар боловсруулах. Олон улсын эрчим хүчний агентлаг “дэлхийн эрчим хүчний төлөв” судалгааг хоёр жилийн өмнө хийсэн. Үүнд занар ирээдүйтэй ашигт малтмал гэж тодорхойлсон аж. Дэлхийн хэмжээнд одоогоор 41 оронд 345 мянган тэрбум баррель нөөц батлагджээ. Геологичдын үзэж буйгаар энэ нөөц 50 хувиар нэмэгдэх боломжтой. Жишээлбэл,  АНУ газрын тос, түлшний хэрэглээнийхээ 35 хувийг гадаадаас импортоор хангаж буй юм. Занарын ачаар 2020 он гэхэд дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангана хэмээн төсөөлж байна. Учир нь занар олборлож боловсруулж эхэлсэн юм.
АНУ 2005 оноос хойш  Эрчим хүчний бодлогын тухай хуулиар занар болон бусад уламжлалт бус газрын тосны салбарыг дэмжихээр болсон. Энэ хүрээндээ цэрэг армийн хэрэгцээнд занараас гаргасан бүтээгдэхүүнийг  заавал худалдан авч байхаар тусгажээ. Урт хугацаанд худалдан авах гэрээг занар боловсруулж буй үйлдвэрүүдтэй байгуулах болсон аж. Энэ нь тухайн компаниудын санхүү, хөрөнгө оруулалтыг дэмжиж буй хэлбэр. Дээр нь татварын хөнгөлөлт үзүүлж байгаа гэдэг. Тус улс занарын хайгуул судалгаанд өнгөрсөн онд  14.9 сая ам.доллар зарцуулжээ.  Цаашид 2016 он гэхэд 10000 га-аас доошгүй талбайд  занар шингэрүүлж олборлох таван  шинэ төслийг  төрийн өмчийн үйлдвэрт эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогоор Колорадо мужид “AMSO” хэмээх туршилтын үйлдвэр байгуулжээ. Түүнчлэн БНХАУ занар боловсруулах хамгийн ололттой сүүлийн үеийн технологи импортлохыг эрмэлзэж байгаа билээ. Тус улс АНУ-тай занар хэрхэн боловсруулах талаар туршлага солилцож мэргэжилтэн бэлтгэх болсон аж. Одоогоор Хятад улс 22 мужид занарын 81 орд илрүүлж нөөцийг нь тогтоожээ. Ингээд Жилин их сургуулийн дэргэд занарын лаборатор байгуулсан байнаилин, Ляонин, Шандун зэрэг газарт долоон томоохон үйлдвэр байгуулсан байна. Тэд жилд 650 мянган тонн занар шингэрүүлэн ашиглаж буй гэдэг. Жишээ нь Фушуны занарын уурхай 3.5 тэрбум тонн нөөцтэй, өдөрт 6800 баррель занар боловсруулж байгаа аж.
ОХУ бас л занар боловсруулах талаар дор­витой судалгаа хийж, олбор­лож эхэлсэн. Тухайлбал, төрийн өмчит “Роснефть” ком­пани Сибирийн Баженовская, Ачиновская света ордуудаас занар олборлох 800 гаруй сая ам.долларын төсөл хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ. Мөн “Газпром” компани “Shell”  компанитай хамтарч Ханты-Мансид ордоос занар олборлох болсон аж. Эдгээрээс гадна бусад улсад ч занар олборлоход анхаарах болов. Тухайлбал, газрын тос олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Саудын Арави занараас хий гаргах ажил эхлүүлжээ. Тус улсын занарын хийн нөөц байгалийн хийн нөөцөөс хоёр дахин их аж. Ашигт малтмалын экспортоор тэргүүлдэг Австрали улс ч занар боловсруулах туршилтын үйлдвэртэй болж жилд 6300 литр түлш гарган авах болов. Энэ бүгдээс үзэхэд занар яах аргагүй ирээдүйн эрчим хүч, газрын тосны салбарын гол түүхий эд болж.  Одоогоор Эстони улс нийт  түлшний хэрэгцээнийхээ 70 хувийг занараар хангаж байна. Энэ нь дэлхийд занар хамгийн их ашигладаг орон гэдгийг баталж байгаа явдал. Тус улс одоогоор 16 тэрбум баррель занарын нөөцтэй гэдэг. Тус улсад занар ашигладаг 3000 мВт-ын цахилгаан станц бий.  
Тэгэхээр дэлхийн хэмжээнд занар боловсруулах технологи боловсронгуй болж байна. Одоогоор тодорхой болсон газрын тосны нөөц 1.2 их наяд баррель гэдэг. Гэтэл хүн төрөлхтөн өдөрт 84 сая барреллийг хэрэглэдэг. Өнөөдрийн хэрэглээгээр тооцоход 2039 онд газрын тосны нөөц шавхагдах тооцоо бий. Тэгэхээр удахгүй хүрэн нүүрс, занарын эрин үе эхэлнэ хэмээн эрдэмтэд үзэж байна. Иймд занар, газрын тосны нөөц манай улсад чамгүй байгаа нь олзуурхууштай. Харин баялгаа хэрхэн ашиглаж хөгжих, шатахууны импортын хараат байдлаас гарах эсэхийг манай төрийн бодлого, цаг хугацаа харуулах биз.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Оросууд урвагч худалдсан ноёд Оросын дэмжигчидээр дамжин хамт олон хагалж пиардах тутам Монголчууд эрчим хүч шатахууны хараат бдлаас гарч чадахгүй бна Занарын төсөл мөрөөдөл гэж бодож бна Оросын заналт дайсан занарын хямд хий шүү Орост худалдсан байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн Занар таслийг гацаах байлгүй
Манайхан юуч хийхгүй мөрөөдөл ярьж суух юм. Төмр зам,мөнгө, нүүрс, газар бүгд бн,юуч хийхгүй6-н жил болж бн,Баттулга гэж юм хийж чадаггүй мөрөөдөл ярьсан зураач.
Baigal orchind mash ikh khaltai shuu khumuusee. Gadaadiin ornuudad mash ikh eserguutseltei tulgarch baigaa
Бас л ирээдүй цаг дээр байгаа ажлыг хэзээ юм болдоо гээд дуулан хүлээж байтал нэг эрх мэдэлтэн нь нэг ч гэж дээ нилээд хэдэн нөхөр гадаадыхантай хуйвалдаж тэдний мэдлийх болгоод тэднээс хараат болгоно биз дээ Монголыноо. Тэгээд тэд нь гадагшаа гараад тансаг хаусуудад тухлах биз дээ. Манай орны хүн бүр шахуу нь засгийн эрх баригчдад нэг иймэрхүү ханддаг болж.
БАС ЛГАДНЫХАНД ХЯМДХАН ЗАРААД ӨӨРСДӨӨ БООЛ БОЛНО ДОО.
delhiig haluun zoosoor sorj tamalj baigaashde
odoo ilersen zanariin orduudaa gadniihand ugchih bii dee manai saihan garuud
Хамгийн их уншсан