Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Зохион байгуулалттай тоглолт хийхээ амлая

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 9 бол амьд хөгжмөөр амьсгалагч залуусын хүсэн хүлээдэг өдөр. Энэ өдөр “Нисванис”  хамтлаг “Нис Нис” фестиваль, тоглолтоо уламжлал болгон зохион байгуулсаар 18 дахь жилтэйгээ золгож байна. Тоглолтын талаар хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалантай холбогдож тодрууллаа.

-Мэдээж “Нисванис”-ын залуус олон гэнэтийн бэлэг бэлдсэн байх. Ганц нэгээс нь сонирхвол?

-Гэнэтийн бэлэг ч юу байх вэ дээ, уламжлал болгон зохион байгуулдаг тоглолтоо таслахгүй гээд бэлтгэл сургуулилалтаа базаагаад зав муутай л гүйж явна. Гэхдээ тоглолт өмнөх жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй, зохион байгуулалт сайтай болно гэж амлах байна. Гэнэтийн бэлэг гэвэл шинэ цомог.
-“Сэтгэл хөдөлнө” нэртэй цомог гаргаж байгаа гэсэн. Фэнүүд чинь их л хүлээж байгаа?
-Тиймээ, цомгоо тоглолтоосоо өмнө хэвлэх гээд арай л амжсангүй. Гэхдээ удахгүй сонсогчиддоо цоо шинэхэн уран бүтээлүүдээрээ бэлэг барина. Цомгийн 11 дуугаа тоглолтынхоо үеэр дуулна. Мөн олны танил болсон уран бүтээлээ ч толилуулна.
-Тоглолтод өнгөрсөн жи­лүү­дийг бодвол харьцангуй цөөхөн хамтлаг оролцох юм билээ?
-Ер нь, аливаа юм цомхон, цөөн байх тусмаа л чанартай байдаг шүү дээ. Энэ жил “Madness”, “Булсара”, “Lemons”, “Моханик”, “Рэк он” болон “Каннибал Корпс” хамтлаг хамтран тоглож залуусыг маань хөгжөөнө. Тоглолт яг цагтаа эхлэх тул  цагаасаа битгий хоцроорой, залуус аа.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан