Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жагсаал суултаар дүүрэн өдөр болох нь

Дөрөвдүгээр сарын 7-нд УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй холбогдуулан сөрөг хүчин МАН-аас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах тухай ярьж байна. Тэд иргэний нийгмийн байгууллагуудыг өөртөө татаж 80 байгууллагыг нэгтгэн хүчээ зузаалах гэнэ. Гэхдээ МАН-ынхан өөрийнхөө хөзрийг дэлгээгүй байна. Тэд буйдантай суух юм уу, зөөлөн ортой хэвтэх эсэх нь тодорхойгүй байна. Юмыг яаж мэдэх вэ тэд энэ удаа зөөлөн ор авчраад Төрийн ордонд хэвтэхийг хэн байг гэхэв. УИХ-ын сонгуулийн дараа өөрсдөө хууль зөрчин намын бүлэг байгуулах тухай өргөдлөө УИХ-ын даргын зөвлөлд өгөөгүй атлаа МАН-аас УИХ-д суугаа гишүүд УИХ-ын чуулганы их танхимын үүдэнд буйдантай суулт хийж хэсэг зуур сууж амарсан билээ.
Юутай ч ирэх даваа гараг нийслэл хотод эсэргүүцлийн жагсаал, суултаар арвин өдөр болох нь.

0 Сэтгэгдэл
jagsaal tsuglaan hiih zavtai humuuseer zam tseverluul.
Хамгийн их уншсан