Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парламентад суудалгүй намууд УИХ-ын чуулганы нээлтэд оролцоно

УИХ-ын хаврын чуулганы нээлтийн хуралдаанд монголын парламентад суудалгүй улстөрийн  жижиг намууд оролцох болжээ. Парламентад суудалгүй намууд ийм хүсэлт тавьсныг УИХ-ын даргын зөвлөл зөвшөөрч тэднийг ийн оролцуулах болсон байна.
МАН тасралтгүй эрх барьж, хүчиндээ эрдэж байх үед УИХ-д суудалгүй намуудыг байтугай парламентад суудалтай  намын төлөөллийг чуулганы нээлтийн хуралдаанд үг хэлүүлэлгүй  хавчин гадуурхаж байсан юм. Аргаа барсан гишүүн Л.Гүндалай 2000-2004 оны парламентын чуулганы нээлтийн хуралдаанд үг хэлэх зөвшөөрөл авах гээд өгөөгүйн улмаас уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Тэгэхэд УИХ-ын дэд дарга МАН-ын гишүүн Ж.Бямбадорж гүйн очиж уриа лоозонг нь урж байсан нь түүхэнд үлдэж байсан бол энэ удаа парламентын ардчилал жинхэнэ ёсоороо төлөвшиж парламетад суудалгүй намуудын төлөөлөл, удирдлагуудыг УИХ-ын  чуулганы нээлтэд оролцуудаг болж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан