Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН энэ төрийг эсэргүүцэх гэж аргаа барж байна

УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхлэх өдөр МАН-ынхан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж магадгүй гэнэ. Тэд Чингисийн талбайд жагсах юм уу, Төрийн ордонд суулт , хэвтэлт, унталт зохион байгуулах юм уу гэдэг нь тодорхойгүй байна.
Юутай ч УИХ-д суудалтай МАН-ын гишүүд 2012 оны зун парламентын хуралдааны танхимын үүдэнд буйдантай суулт зохион байгуулж, элдэв уриа лоозон барьсан нь тэмцлийн арга гэхээсээ өөрсдөө УИХ-д бүлэгт байгуулах тухай өргөдлөө өгөөгүй байснаас болж ёстой онигоонд ороод өнгөрсөн. Ядаж байхад энэ улс оронд өөрсдөө эрх барьж байхдаа хуулийг завхруулж байснаа мартаад  хуулийг сахьсангүй хэмээн шүүмжилсэн уриа лоозон барьж  буйдан дээр сууж байсан. Чухамдаа МАН-ынхан 20 жил эрх барьж зөөлөн суудалд суусан болохоороо гудамжны жагсаалд оролцож халуун нар, хүйтэн салхи, өвлийн жаварт гадаа гарч үзээгүй, зөөлөн буйдан дээр суулгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ  харуулж байгаа нь тэр. Ядаж байхад монголын улсын хуулийг хамгийн ихээр зөрчиж уландаа гишгин хуулийг жинхэнэ ёсоор гууль болгосон өнөөх  М.Энхболд нь “Хууль гууль боллоо” гэсэн алдарт лоозонгоо бариад, хуулийг хэрхэн гууль болгодог өөрийнхөө арга барилыг сурталчлаад  нүүр нь улайхгүй, нүд нь бүлтийхгүй сууж байсан. Одоо тэдний дараагийн тэмцэл нь зөөлөн орон дээр  хэвтэх ч байж мэднэ. Эсвэл УИХ-ын чуулганы хуралдааны танхимд бөөнөөрөө унтах ч юм уу. Магадгүй гэртээ хнэрийнхээ өвөрт унтах тэмцэл ч байж болох.
Үүнээс хойш, өөрөөр хэлбэл 2012 оны зунаас хойш МАН-ынхны хийсэн ажил нь ердөө л шүүмжилж, үүгээрээ олон түмнийг талдаа татах. Бас нэг ажил нь улс төрийн жижиг намуудтай хор найруулж, Засгийн газрын эсрэг тэднийг тэмцэлд босгох. Угтаа бол МАН-ын санаа бол улс төрийн нэг намыг ч болтугай, дугаар хорооны нэг иргэнд ч болов энэ төр засгийн эсэргүүцсэн үзэл бодол төлөвшүүлж тэднийг энэ төр, засгийн, Монгол төрийн эсрэг жагсаах, нэгтгэх, болж өгвөл бослого гаргуулах гээд л үзээд байгаа хэрэг.
Үүнийх нь тэргүүн эгнээнд МАН-ын дарга М.Энхболд өөрөө ил гарахгүй ч ард нь нуугдаад, наанаа хөөрхий хөдөөний юм болохоор Ц.Бямбацогтыг түлхэж, дээр нь Я.Содбаатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэтийн цайрчихсан, учраа мэдэхгүй хийрхсэн улаан коммунистуудыг  өмнөө барьж зөвхөн шүүмжлэх л ажил хийж суух шив дээ.
Үнэндээ МАН-ын зүгээс ийм шүүмжлэлээрээ ард түмэн, улс төрийн жижиг намуудыг өөртөө татаж аль болох Засгийн газрын огцруулах, энэ төрийг үймүүлэх л юм бодож байгаагаас биш яавал ард түмэн, олон нийтийн амьдралд тус болох шинэ зүйл бодож олж, улс орноо хөгжүүлэх вэ, ямар шинэ санаа дэвшүүлэх вэ гэж огт бодохгүй өнөө хүрч байна.
Тэдний хувьд “Яавал ардчилсан хүчин, энэ төр, засгийн нэр хүндийг нь унагах вэ, үүнийг эсэргүүцдэг улс төрийн нам, олон нийтийн байгууллага, хөдөлгөөнийг нэгтгэж жагсааж цуглуулах вэ, ингэж байгаад төр засгийг үймүүлж будлиантуулж байгаад өөрсдөө нэр хүнд олж алдагдсан эрх мэдэл, зөөлөн суудлаа буцааж авах вэ” л гэж бодож байгаа нь нууц биш. Иймдээ ч МАН-ынхан улс орон  ард түмнээ огт бодолгүй өнөө хүрлээ.
Тэдний эцсийн зорилго нь алдагдсан эрх мэдлээ эргүүлэн авч, улс орон, ард түмний өмч хөрөнгөнөөс  аль болох ихийг идэж завших, ингэж байгаад ерөнхий сайд, МАН-ын дарга байсан С.Баяр шигээ Америк, Канадад сууц харштай болохыг л мөрөөдөж байгаа нь энэ.
Нэг ийм л хүмүүс монголын төр засгийн эрх мэдлийг 20 жил барьж энэ улс оронд  чухамдаа юу ч бүтээлгүйгээр, зөвхөн өөрсдөө хөлжиж баяжиж хөрөнгөжчихөөд үүндээ огт сэтгэл нь ханалгүй улам шунаж дахиад эрх мэдлээ буцааж авахын төлөөнөө юу ч хийхээс буцахгүй болж улайрчихаад байгаа нь энэ МАН-ынхан.

0 Сэтгэгдэл
зөв шүү дээ, олон жил ноёлсон авлигачдыг дарж байх хэрэгтэй
ан- хан та нар ман- с юугаараа ялгаатай гэж.... адилхан л хар хэрээнүүд. ан- гарсаар хорооны дарга хэсгийн цагдаа дүүрэгийн байцаагч нараас аан иргэдэд маш их дарамт ирдэг болсон
зөв шүү дээ, олон жил ноёлсон авлигачдыг дарж байх хэрэгтэй
Хамгийн их уншсан