Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Сэр-Од Наганод уралдана

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од өнгөрсөн жил Япон улсын “NTT” компанитай гэрээ хийсэн билээ. Тиймээс Нагано хотноо 16 дахь удаа болох гэж буй олон улсын марафон гүйлтэд тус компанийн нэрийн өмнөөс уралдах болсон байна. Тэмцээн Наганогийн амьтны хүрээлэнгийн талбайгаас эхэлж, олимпын цэнгэлдэх хүрээлэнд барианд орох юм.
Энэ сарын 28-нд болох тэмцээнд марафон гүйлтийн эрэгтэй, эмэгтэй 10 гаруй тамирчин оролцох бөгөөд тэр дунд “Сидней-2000” олимпын аварга Наоко Такахаши, мөнгөн медальт Кени улсын тамирчин Эрик Вайнайна нарын шилдэг тамирчид урилгаар уралдах ажээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан