Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив


УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.07/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан