Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2014 оны гуравдугаар          Дугаар: БУ/2014/-08        Улаанбаатар
сарын 28-ны өдөр                                                                     хот

Тендер шалгаруулалтын нэр: СОЁЛЫН ТӨВИЙН  БАРИЛГА  /ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНЛАЙ СУМ/
Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь Улсын төсвийн  хөрөнгөөр санхүүжих
СОЁЛЫН ТӨВИЙН  БАРИЛГА  /ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНЛАЙ СУМ/нээлттэй тендерт эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.   
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/  бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ажил тус бүрийг нь  200 000 000 /Хоёр  зуун мянган/  төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баталгаа буюу санал болгож буй үнийн дүнгийн 1,0 хувь
Тендерийн баримт бичгийн худалдаж авах үнийг төрийн сангийн 900035409 тоот дансанд тушааж, тендерийн баримт бичгийг ажлын өдрийн 08.30-17.00 цагт худалдан авч болно.
Тендерийг 2014 оны тавдугаар сарын 7-ний өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийг нээхэд оролцох хүсэлтэй тендерт оролцогч, сонирхсон бусад этгээдийг  байлцуулан, 2014 оны тавдугаар сарын 7-ний өдрийн 12.00 цагт  108 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд  тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
    
Хаяг:  Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талбай-2, Засгийн газрын 10 байр,
1 дүгээр давхар  112  тоот өрөө,
Утас-311350

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан