Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засагчид бүсээ чангалахыг уриаллаа

Монголын эдийн засгийн чуулганд оролцсон эдийн засагчид болон бизнес эрхлэгчид өнөөгийн эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Эдийн засагч Б.Дөлгөөн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар хуралд оролцож,  иргэдийг тансаг хэрэглээгээ танахыг уриалаа. Тодруулбал, тав дахь удаагаа зохион байгуулсан эдийн засгийн чуулганаар хэлэлцсэн асуудлыг хөрсөн дээр буулгах, чуулганы үр дүнг олон нийтэд дахин сануулахаар хэд хэдэн багц асуудлаас бүрдсэн санал гаргасан юм. Үүнд, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс руу бүрэн шилжих хэрэгтэйг нэн түрүүнд сануулсан. Мөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэх, валютаар авдаг импортыг орлуулах стратегитай байх, импортыг чадах чинээгээрээ орлуулахын тулд хүнд, хөнгөн үйлдвэрүүдээ төрийн тууштай бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ.
Түүнчлэн тансаг хэрэглээг танах нь дээрхээс дутахааргүй тулгамдаж байгаа асуудал аж. Мөн орон сууцны санхүүжилтийн системийг удаан үргэлжлүүлэх буюу найман хувийн зээлийн тэнцвэртэй байдал хангах, импорт, валютын ханш хөөрөгдсөн тансаг хэрэглээг танах, хөгжлийн бодлогоо гаргаж, явах зам, хүрэх зорилгоо тодорхойлох ёстой. Эдийн засгийн хөгжлийн бодлогыг аль ч парламент, Засгийн газрын үед өөрчлөхгүй байх хэрэгтэй гэж сануулав.   

0 Сэтгэгдэл
Засссс яршиг, тэр Бямбасайхан гэж хоолойгоо зохиомлоор шахаж бүдүүн дуугардаг бас дээр нь ёстой ямар ч мэдлэг чадваргүй, худал нэг тийм ерөнхий юм бусдын аясыг харж ярьдаг томчуулын амыг дагадаг хүн байна лээ.
Хамгийн их уншсан