Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг байгууллаа

“Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор үүсгэн байгуулж, талууд гэрээг үзэглэлээ. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор  Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн юм.  Засгийн газрын шийдвэрт заасанчлан, хамтарсан компанийн 51 хувийг Монголын талын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК хамтран эзэмших бол үлдсэн 49 хувийг БНХАУ-ын Шэньхуа компани эзэмших юм. Шийдвэрийн хүрээнд компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Хамтарсан компаниуд төслийг амжилттай эхлүүлэхээ илэрхийлж байна. Энэхүү төмөр зам нь богино хэдий ч өндөр ачаа эргэлттэй, хоёр орны хийгээд Монгол Улсын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэх юм” гэдгийг гэрээг үзэглэх үеэр онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан