Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Тэмүүжин сайд өөрийнхөө төлөө саналаа өгөх эрхтэй юу

Өмнөх парламентын үед Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачлан батлуулсан хүн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин юм. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан энэ хууль амьдралд хэр хэрэгжиж байгаад хариу өгөх нь ээ. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг энэ байнгын хорооны хуралдаанаар яг одоо хэлэлцэх гэж байна.

Х.Тэмүүжин сайд Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Тэрээр өөрийг нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заасанчлан санал хураалтад оролцох эрхгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасны дагуу "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй" гэж заажээ. Харин Х.Тэмүүжин сайд энэ заалтыг хэрхэн мөрдөх бол? Хуулийн автор нь санаачилсан хуулиа хэрхэн мөрддөгөө олон нийтэд харуулах цаг ирлээ.
 
эх сурвалж: http://economics.zaluu.com/index_med.php?id=901

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан