Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сураггүй болсон онгоцны зорчигчдын ар гэрийнхэн зул асаалаа

Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн Boeing онгоцоор зорчиж яваад яг нэг сарын өмнө, гуравдугаар сарын 8-ны шөнө сураггүй алга болсон зорчигчдын ар гэрийнхэн өчигдөр өглөө Бээжин хотноо гашуудлын ёслол үйлдсэн байна.

Тэд нийслэлийн Лидо зочид буудлын өмнөх талбайд газарт зурсан онгоцны зураг тойруулан олон лаа асааснаа зүрхэн хэлбэртэй болгон байрлуулжээ. “Бид  бараг 31 хоног тэвчиж хүлээлээ. Бидний нулимс барагдлаа” хэмээн нэг зорчигчийн төрөл садан Стив Ванг гэгч хэлжээ.
Энэ онгоцоор зорчиж явсан 239 зорчигчийн гуравны хоёр нь хятадын иргэд байсан юм.

0 Сэтгэгдэл
bitgii gashuudaa. Amid oldnoo, baritsaand bga baih
Хамгийн их уншсан