Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ухаалаг төрийн шинэ шалгуур тэнцвэржүүлсэн төсөв

Монгол Улсын Ерөнхий­лөгчийн дэргэдэх Иргэний тан­химд “Төсвийн харил­цаа ба тэнцвэржүүлэх шил­жүүлгийн систем” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Швейцарийн хөгжлийн агент­лагтай хамтран зохион байгуул­сан хэлэлцүүлэгт Швей­­ца­рийн төсвийн тэнц­вэр­жүүлэх шилжүүлгийн сис­те­мийн туршлага, аргачлалаас жишээ татан ярилцсан юм. Энэ ойлголт нь төсвийн төвлөрлийг сааруулахад чиглэсэн арга хэмжээ аж. Өнөөгийн байдлаар Монгол Улсын Их Хурлаас тухайн жилийн төсөв зохиож, баталдаг. Түүнээс аймаг орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө хуваарилагдах нь тодорхой болдог тогтол­цоо­той. Гэвч аймаг, сумын Засаг дарга нар өөрт оногдсон төсөвт тохируулж бүтээн байгуулалт, үйл ажиллагаагаа зохион байгуулдаг нь буруу тогтолцоо аж. Нөгөөтэйгүүр, аймаг, орон нутагт олгох хөрөнгийн хэмжээ харилцан адилгүй байдаг нь ч асуудлын эх үүсвэр. Тухайлбал, Орхон аймагт 80 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг байхад Баян-Өлгийд ердөө есөн тэрбум төгрөг оногддог нь харьцуулах шаардлагагүй зөрүү юм.

Улсын төсөв харилцан тэнцвэртэй байх ёстойг мэр­гэ­жилтнүүд онцолдог. Үүний тулд босоо, хэвтээ хэл­бэр бий. Мөн үр ашиг болон өртөг зардлыг хянаж тарамдах байдалд дасан зохицох, захиргааны үйл ажиллагааг идэвхжүүлэх, бие даасан хариуцлагын хөшүү­рэг, хөгжлийн баримжаа боловсруулах зэрэг олон хүчин зүйл шаардагддаг аж. Товчхондоо, хуваарилалтын үр ашиг, үйл ажиллагааны үр дүн, тэгш байдал, хөгжил гэх замнал руу хөтөлдөг хүчин зүйл нь төсвийн тэнц­вэржүүлсэн тогтолцоо юм.

Хэлэлцүүлэгт Ерөнхий­лөг­чийн Тамгын газрын урилгаар Швейцариас ирсэн Степан Пфөффли “Тэнцвэржүүлсэн төрийн тогтолцоо: Зорилго, сорилтууд ба Швейцарийн туршлага“ илтгэл тавихдаа тэнцвэржүүлсэн төсөвтэй байх нь бүс нутгийн хуваагдмал байдлаас болж үр дүн тарамдах, эдийн засгийн цар хүрээ хумигдах, өрсөлдөөн буурах зэргээс сэргийлж төсвийг зөв зохистой зарцуулахад ач холбогдлоо өгдөг хэмээн онцолсон. Харин Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхний бүрэн эрхийнхээ хугацаанд төв­лөр­лийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэг­дүүлэх, иргэдийн оролцоог дэмжих бодлого явуулсан. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ухаалаг төрийн бодлого санаачиллаа. Ир­гэдийн оролцоог хангаж хүний эрхийг дээдэлсэн, ир­гэдийнхээ нийгмийн хариуц­лагыг дээшлүүлэхэд чиглэсэн засаглалыг өнөөдөр дэлхий дахинд хамгийн зөв зүйтэй засаглалын тогтолцоо гэж үзэх боллоо. Гэвч одоо ч ядуурал хурц асуудал хэвээр байна. Баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж, байгаль орчин, агаарын бохирдол зэрэг олон сөрөг асуудал гарсаар байна. Эдгээрийг шийдвэрлэх гол арга зам нь хөгжлийн бодлого юм. Хөгжлийн бодлого, иргэдийн оролцоо, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал нэг нь нөгөөгүйгээр байж чадахгүй ч ухаалаг төрийн бодлогоор зохицуулах ёстой” гэв.



0 Сэтгэгдэл
Orhon aimag ulsaas togrognii ch tataas avdaggui, harin ter kazakuud bol avdag baih, 80 terbum togrog chini negdsen tosvoos bish aimgaasaa bii bolgodog mongo, harin ch bur ulsiin negdsen tosovt orlogo tovloruuldeg gants aimag shde, jaahan naad zahiin medlegtei bolchihood yum bichmeer yumaa erguu setguulchee
Хамгийн их уншсан