Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчуудын гарз, олзыг гангийн үйлдвэрлэл шийднэ

Монгол Улсын төрөөс хүнд үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг УИХ удахгүй батлана гэж байгаа. Бидэнд маш их баялаг бий. Хамгийн гол нь түүнийгээ зөв менежментээр ашиглаж чадахгүй байгаа тул эдийн засгийн хүндрэлтэй тулгардаг, иргэдийн амьжиргаа төдийлөн сайжрахгүй өнөөг хүрлээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл 2008 оноос анх эхэлсэн. Ингээд өнгөрсөн онд төрийн өмчит хаалттай хувьцаат компани байгуулсан билээ. Цаашид энэ компанийн 34 хувийг төр, үлдсэн 66 хувийг хувийн хэвшил бүрдүүлэх нь зүйтэй гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч монголчууд бид хэт их улс төржилт, сонгуулиас сонгуулийн хооронд мөчлөг дагаж ажиллаж амьдарч ирсний улмаас уг төслийг хурд авахуулж урагшаа явуулж чадахгүй байгаа билээ.

Хэрэв Засгийн газар санаачилгатай байж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шийдэж өгвөл уг төсөлд хамтрах гадаадын хөрөнгө  оруулагчид бий. Хамгийн гол нь, хөрөнгө оруулагчдын хувьд  Засгийн газ­раас хэлсэн үг, хийсэн гэрээнээсээ буцахгүй, тодорхой хугацааны дараа ийм, тийм ашиг хүртэнэ гэсэн итгэл, найдвартай байх нь чухал юм. Товчхондоо, Засгийн газрын баталгаа хөрөнгө оруулагч орж ирэх гарц гэсэн үг. Манайхан хэтэрхий улс төржөөд гэнэтийн огцом шийдвэр гаргаж, мөнгийг нь царцааж үнэгүйдүүлэх авир гаргадаг тул  Монгол Улсад хөрөнгө оруулна гэдэг  эрсдэлтэй алхам хэмээх ойлголт төрүүлж байгаа билээ. Эдийн засагчид “Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татахгүйгээр хөгжих бололцоо муу. Яагаад гэвэл жижиг төсөв, эдийн засагтай.
Үүнээс илүү гарсан мөн­гөөр томоохон төслүүд санхүүжүүлэн хол явж чадахгүй”  гэдэг. Мөн хүн ам цөөн зах зээлийн багтаамж муу,  хэрэглээ бага тул  аль болох экспортод гар­гах томоохон үйлдвэрлэл хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, сайн технологитой, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлд­вэрлэх тусам импортын хараат байдлаас тэр хэмжээгээр гарна гэсэн үг.

Сайншандын аж үйлдвэ­рийн цогцолбор төсөлд энэ онд 200-300 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Засгийн газрын хуралдаанаар удахгүй оруулж  шийдүүлэх ажээ. Энэ төсөл хэрэгжиж хөрөнгө оруулалт орж ирснээр манай улсын ДНБ 2013-2018 он хүртэл 22-30 хувиар өсөх төсөөлөл бий.  
Сайншандын аж үйлдвэ­рийн цогцолбор төсөлд ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр АНУ-ын “FlUOR”, хуулийн зөвлөхөөр Английн “Taylor Wessing” компани, Монгол Улсын Хөгжлийн банк санхүүгийн зөвлөхөөр ажил­лаж байна.

Сайншандын аж үйлдвэ­рийн цогцолборын “зүрх”-ийг гангийн үйлдвэр гэж болно.  Ган бол бүтээн байгуулалтын гол түүхий эд. Гэтэл бид барилгын элс, хайрганаас бусдыг нь импортоор авдаг. Нэг ёсондоо олсон хэдэн гадаад валютаа нөөцөлж хадгалахаас илүү эргүүлээд гаргаж байгаа юм. Хэрэв гангийн үйлдвэртэй бол барилгын даац, тулгуурын материалаа  өндөр үнээр гадаа­даас авахаа болино. Үүнээс гадна гангийн үйлдвэрээс гарах хаягдал шаараа ашиглаж өртөг бага, сайн чанарын цемент үйлд­вэрлэх боломжтой. Тэгэхээр зардал өртөг бага иргэдийн таашаалд нийцсэн үнэтэй барилга, орон сууц босгох ирээдүй байгаа юм.  

Сайншандын  аж үйлдвэрийн цогцолбор  жилд 7.9 тэрбум ам.доллар олно

Одоогоор манай улс жилд 500 орчим мянган тонн ган бүтээгдэхүүн  хэрэглэж байна. Ирэх дөрөв, таван жилд  1.5 сая тонн болж өсөх төлөв бий. Ган бүтээгдэхүүний хэрэглээний өсөлтөд шинээр барих 1800 км төмөр зам, орон сууцжуулах хөтөлбөр, Улаанбаатар хотын дахин төлөвлөлт гээд бүтээн байгуулалтын томоохон төслүүд гол нөлөө үзүүлнэ.  
Манай улсын төмрийн хүдрийн баталгаат нөөц 650 сая тонн гэдэг. Нэмэлт хайгуул судалгаа хийснээр нэг тэрбум тоннд хүрэх боломжтой. Сайн­шандын аж үйлдвэрийн цогцолборын гангийн үйлдвэр жилд таван тонн бүтээгдэхүүн гаргана. Үүний хоёр сая тонн нь ган, үлдсэн нь ширэм байх юм.  Уг үйлдвэрийн түүхий эдийн гол нийлүүлэгч нь Сэлэнгэ аймгийн нутагт орших 250-400 сая тонн нөөцтэй Харанга , 230 сая тонн нөөцтэй Төмөртэй, 180 сая тонн нөөцтэй Баянголын төмрийн хүдрийн ордууд. Эдгээр ордоос олборлосон хүдрээ Дарханд баяжуулж гангийн үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөө бий. Ган хай­лахдаа Таван толгой ордын коксжих нүүрсийг ашиглана.

Гангийн үйлдвэрийн түү­хий эдийн хангамж болон зах зээлийн төрөлжүүлэлт зэрэг нь логистикийн оновч­той шийдлээс ихээхэн хамаа­ралтай. Иймд “Шинэ төмөр зам” төслийг үе шат­тайгаар уур­хайн, аж үйлдвэ­рийн болон зүүн талын транзит тө­мөр замын коридор зэрэг байдлаар хэрэгжүүлэх саналтай байгаа.  Ингэснээр төмөр замын ачаа эргэлт нь жилд 158 сая тонн болох судалгаа гарсан. Тэгээд  20 жилийн хугацаанд нийт 3.2 тэрбум тонн ачаа төмөр замаар зөөх урьдчилсан тооцоо бий.  
“Шинэ төмөр зам”, Сайн­шандын  аж үйлдвэрийн цог­цол­бор  төслүүдийн нийт хөрөн­гө оруулалтыг  13.176 тэрбум ам.доллар хэмээн  урьдчилсан байдлаар тооцсон. Уг төсөл хэрэгжиж цааснаас  бодитоор бууж үйлдвэрлэж эхэлбэл жилд 7.9  тэрбум ам.долларын орлого олно. Тэгээд 20 жилийн хугацаанд 158 тэрбум ам.долларын орлоготой ажиллах юм. Энэ орлогын 8.3 хувь нь  нийт хөрөнгө оруулалт болох нь.

Говь нутагт усны нөөц хомс гэдэг. Гэвч Сайншандын ойролцоо  Сайн ус, Бор хөөв­рийн говьд  гүний усны нөөц илрүүлээд байгаа. Эхний ээлжинд эндээс ус авч ашиглана. Цаашдаа Хэрлэн голд урсацын тохируулгатай усан сан байгуулж  260 км хоолой татаад хэрэгцээгээ хангах бололцоотой.  
Гангийн үйлдвэр байгуул­лаа гэхэд боловсон хүчин хэрэгтэй. Иймд түүнд ажиллах мэргэж­лийн инженерүүд  сургах асуу­дал бий. Тэднийг бэлдэх хангалттай хугацаа байгаа. Учир нь, төслийн хөрөнгө оруу­­лалтаа шийдээд ажил нь гацахгүй явбал гангийн үйлдвэр барих 2-3 жилийн хуга­цаанд бэлдэх боломжтой. Үүнээс гадна МСҮТ-үүдэд тех­ни­­кийн ажилтанг 1-2 жи­лийн хугацаанд сургах  бололцоотой юм.

Гангийн үнэ “галзуурах” төсөөлөл

Дэлхийн гангийн зах зээлийн өнгөрсөн оны судалгаанаас үзвэл  1.5 тэрбум ган үйлдвэрлэжээ. Үүний 750 сая тонн нь Хятадад ногдож буй юм.  Тус улсын гангийн хэрэглээ 2030 он хүртэл өндөр өсөлттэй байх төлөвтэй.  Энэ нь хотжилт, барилга орон сууц барих,  бүтээн бай­гуулалтын ажил эрчимтэй үргэл­жилж байгаатай хол­боотой. Ойролцоогоор 2020 он гэхэд Хятад, Энэтхэгт 250 сая хүн орон нутгаас хотод шилжин суух төсөөлөл гарчээ. Гэтэл Хятадын дотоо­дын төмрийн хүдрийн олбор­лолт, нийлүүлэлт буурч буй ажээ. Ингээд нийт хэрэг­цээнийхээ 30 орчим хувийг л дотоодоосоо хангаж байгаа судалгаа бий. Тэгэхээр тус улс төмрийн хүдрийн импортын хамааралтай болж эхэлж байна гэсэн үг. Эндээс үзвэл төмрийн хүдрийн үнэ өсөх хандлага байгаа юм. Хятад улс өнгөрсөн онд л гэхэд бараг нэг тэрбум тонн төмрийн хүдэр импортолжээ. Манай улс өнгөрсөн онд 6.5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон. Австрали 145.6, Бразиль 96.5, Энэтхэг 79.5, ӨАБНУ 12.2, бусад улс 49.6 сая тонн төмрийн хүдэр урд хөршид нийлүүлсэн байна.

Нөгөө талаар Энэтхэг улсын гангийн хэрэглээ бас өсч буй юм. Тус улс өөрийн гангийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангахын тулд төмрийн хүд­рийн экспортод өндөр татвар ногдуулах болжээ. Иймд 2015 он хүртэлх  тоо­цооллоор төм­рийн хүдрийн нийлүүлэлт Зүүн Хойд Азид төвлөрөх төлөв­тэй байна. Сүүлийн жи­лүүдэд төмрийн хүдрийн экспортоор тэргүүлэгч Бразиль, Австрали улс олборлолтоо нэмэгдүүлж Хятадын зах зээлд гол тоглогч болжээ.  Энэ бүгдээс үзэхэд бид төмрийн хүдрээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж до­тоод хэрэгцээгээ хангах,  нэмүү өртөг шингээж борлуулах нь нэн чухал юм. Ингэж чадахгүй бол төмрийн хүдрийн жаахан нөөцөө зөөж дуусгаад оронд нь өндөр үнэтэй ган бүтээг­дэхүүн импортолсоор л байна. Хатуухан хэлэхэд бая­лаг ч үгүй, гартаа барьсан валют ч үгүй хоцорно гэсэн үг юм.



0 Сэтгэгдэл
hoorhii deer uyiin humuus tomroor yum yumaa hiigeel bolool baissiin. odoogiin mongolchuud halbag ch hiij chadahgui gadnaas avch baina ichig ichig. yah argagui mongolismtai medrel muutuud
Яахав алсдаа л юу юм гэхээс одоо бол худлаалдаа энэ төслийн дэд бүтцэд маш их мөнгө шаардана ядаж л коксоо хийж эхлээгүй байна за боллоо гэхэд тэр их ган бүтээгдэхүүнийг хаана борлуулах вэ 2 хөрш хэзээ ч биднээс нэмүү өртөг шингээсэн ган төмөр бүтээгдэхүүн авахгүй Энийг тооцоогүй л тооны машин дээр цохиод 7,9 тэрбум доллар олно гэх юм хүүхэд юмуу хаашаа юм бэ
Байгалийн баялагаа түшиглэн түүхий эд,бэлдэц үйлдвэрлэх үйлдвэр байгуулах хэрэгтэй.төрд мэргэжилийн инженерүүд ажилсан цагт монгол улс хөгжинө.
Myy yop
hooson yaridag mongol
БАЙГАА ГАНЦ ЇЙЛДВЭРИЙНХЭЭ ИД ШИДИЙГ ГАРГАЖ ЧАДАХГЇЙ БАЙЖ ТЄСЄЛ ХАРИУЦАЖ БАЙГААА НЭРТЭЙ ЦАЛИН ТОНШИГЧДЫН Л ЧАДДАГ ГАНЦ АЖИЛ СУРТАЛЧИЛГАА. ХЯТАДУУД ГАНЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР Л ЇНИЙГ ДЭМПИГЭЭР БЇТЭЭГДХЇЇН АВАХГЇЙ ГЭЭД УНАГААНА ЄРСЄЛДЄЄНИЙ ХУЛЬ ГОЛ ФАКТОР
Наадах чинь Монголд LandCruiser машин үйлдвэрлэнэ гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Бидэнд тодорхой хэрэгцээ гэвэл байгаа, гэхдээ бид LandCruiser үйлдвэрлэнэ гэвэл утгагүй шүү дээ. Эхлээд дэд бүтцийг нь байгуулах гэж асар их зардал гаргана. Дараа нь боловсон хүчин бэлдэнэ. Тэгээд арай гэж LandCruiser-200 үйлдвэрлэхээр японууд аль хэдийн LandCruiser-300 хийгээд эхэлчихсэн байна. Тэгэнгүүт бидний хийсэн муу чанартай хуучин загварыг хэн ч тоож авахгүй. Ингээд л баахан мөнгө хэдэн хүнийг баяжуулаад, Сайншандын элсэнд шингээд алга болно доо
Myy yop
neeh hoorhon genen tsailgan atlaa sudalgaa shinjilgee dutmag, goe zurag taviad l yarihiig n yana? Odoo barag 10 dahi jildee saihan yarij bgaa bh aa?
Манайд хэрэгжүүлэх олон сайхан төсөл дуулдах юм. Яагаад хэрэгжүүлж бодлдоггүй талаар жаахан судлахад энэ төрд байгаа эрхэм хэдэн шуналтай түшээ нарын хоорондын мөнгөний төлөөх тэмцлэээс болоод байдаг юм гэсэн дүгнэлт гарч байна.
Хамгийн их уншсан