Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЯЗГААРЛАГДМАЛ ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр

“Монголросцветмет” ХХК нь гэрээт харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх хязгаарлагдмал тендерт оролцохыг урьж байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:    
-Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын тоо: 3-аас доошгүй
-Борлуулалтын хэмжээ: сүүлийн 2 жилийн аль нэгийн борлуулалтын хэмжээ 100 сая     төгрөгөөс багагүй
-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100 сая     төгрөгөөс багагүй
-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2
-Гадаадын компани, хуулийн этгээд оролцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримтыг компанийн оффисийн байрны 302 тоот өрөөнөөс авч болох бөгөөд тендер нэг бүрийн бичиг баримтын үнэ 50,000 төгрөг (эргэж төлөгдөхгүй нөхцөлтэй) болно. Тендертэй холбоотой бусад мэдээллийг тус компанийн 450060-124, 458157 тоот утсаар авч болно.
Тендерийн материалыг 2014 оны дөрөвдүгээр  сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Энх тайваны өргөн чөлөө – 98,  “Монголросцветмет” ХХК, 302 тоот өрөө

Утас: 450060-124, 458157 Факс:458380.


“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан