Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардын намынхан ямар жагсаалаар бэлэг барих вэ

МАН-ынхан ээлжит жаг­саал­даа бэлтгээд завгүй өнж­лөө. Өчигдөр өглөө шинэхэн бүтэц болох Зөвлөхүүдийн танхим хуралдсан байна. Хуралд үе үеийн МАН-ын удирдлага, төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс оролцжээ. Зөвлөхүүдийн танхимд багт­­даг Ерөнхийлөгч асан Н.Бага­бан­ди хувийн шалтгаа­наар гадаадад яваа аж. Генсек асан У.Хүрэлсүх мөн гадаа­дад байгаа бол тус тан­химын нэг гишүүн болох өмнөх генсек Г.Занданшатар Америкт суралцаж буй учир хуралд оролцоогүй гэнэ.

Энэ удаагийн хурлын нэг зочин нь МАН-ын дарга асан С.Баяр байж. Монголд ирээд удаагүй байгаа  тэрээр хуралдаа сууж, санаа оноогоо нэмэрлэж. Зөвлөхүүдийн танхим Ахма­дын талаар төрөөс баримтлах бодлогын талаар энэ үеэр хэлэлцжээ. Дараа нь өнөөдөр болох жагсаалд хэрхэн бэлтгэх талаар ярилцсан аж. Өдөржингөө үргэлжилсэн уг хуралдаанаар өөр бусад асуудлыг хөндсөн гэнэ. Харин залгуулаад үдээс хойш УИХ дахь МАН-ын бүлэг орой болтол хуралдлаа.

МАН-ынхны төлөвлөж байгаагаар 10 мянга орчим хүн Чингисийн талбайд болох жагсаалд оролцох бололтой. Хөдөө орон нутаг, дүүргүүд гээд гишүүд дэмжигчдийнхээ олноор сүрийг үзүүлэн жагса­хаар төлөвлөж. Чингисийн тал­байд жагсаал цуглаан хийх зөвшөөрлөө холбогдох газраас нь авсан гэж Ардын намынхан хэлж байна. Тэд “давхар дээл”-ийг тайлуулах, Засгийн газартай хариуцлага тооцох зэрэгт анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. Хаврын чуулганы нэгдсэн хуралдааны хэ­лэл­цэх асуудлын эхэнд “давхар дээл” тайлах асуудлыг хэлэлцэхийг МАН-ынхан шаардаж байгаа. Хэрэв УИХ-д суугаа 17 сайд санал хураалтад оролцох юм бол Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэсэн. Үүнийгээ ч удаа дараа мэдэгдэж, өдөр бүр шахуу хэвлэлийн бага хурал зарлах болсон. Өчигдөр ч бас УИХ дахь МАН-ын бүлгээс сайд нарын “давхар дээл”-ийг тайлуулахын төлөө тууштай ажиллахаа дахин илэрхийлэв.

Хууль хэрэгжих хугацааг энэ оны долдугаар сар гэж тогтоосон нь сайд нарт хугацаа, боломж өгч байгаа хэрэг. Сайд нар ч Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөхгүй байх нь хууль зөрчихгүй гэсээр л...

Ямар ч байсан УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы танхимд эсэргүүцлээ илэр­хийлэх нь бололтой. Гэхдээ урьд өмнөх шиг буйдантай жагсаал арай ч хийхгүй гэнэ. Урьд нь чуулганы тан­химын үүдэнд буйданд тухлангаа лоозон барьж “жагссан” бол шинэ жилээр гацуур модыг лоозонгоор чимэглэж, чуулганы танхим дахь ширээнүүддээ эсэргүүцлийн бичиг тавьж байсан. Буйдантай жагсаа­лын үеэр Төрийн ордны хаалгуудаар хэнийг ч оруулж, гаргахгүй, дарга нар нь гороолж ч байсан удаатай. Тэгвэл өнөөдөр Чингисийн талбай дахь жагсаалыг намын удирдлагууд нь зо­хион байгуулж, Засгийн газ­рыг огцруулах шаардлага тавин, дуу хоолойгоо хүргэнэ гэлээ. Өмнөх тэмцлүүдийн адил МАН-ынханд энэ удаад жагсаалын өөр нэг шинэ санаа байгаа бололтой. Түүнийгээ ч нэлээд нухацтай хэлэлцэж, нарийвчлан төлөвлөгөө бо­ловс­руулсан юм байх. Чухам ямар байдлаар онцгойрох нь нууцын зэрэглэлтэй юм гэнэ. Жагсаал цуглаан гээчийг тун ч ховор зохион байгуулж үзсэн МАН хэрхэн олны анхаарлыг татах вэ гэж ухаанаа уралдуулж байгаа аж. Өнөөдөр тэд Чингисийн талбай, УИХ-ын чуулганы танхимд ямар гэнэтийн бэлэгтэй жагсаал хийхийг тэсэн ядан хүлээх хүмүүс ч олон.        



0 Сэтгэгдэл
зайлцгаа
Хамгийн их уншсан