Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын жагсаал ч биш, урлагийн тоглолт ч биш нэг ШОУ


Нийслэлийн төв Чингисийн талбайд МАН-аас зохион байгуулсан  жагсаалыг иргэд жагсаал уу, маскрад шоу юу хэмээн эндүүрмээр болсон тухай ярилцаж байна. Учир нь, жагсаал гэхээсээ илүүтэй урлагийн үзүүлбэр мэт үйлдэл нь намын гишүүд дэмжигчдэд нь таалагдаагүй бололтой. Тэрчлэн жагсаалд намын дарга М.Энхболд ирээгүй нь МАН доторх хагарал ил болж байгааг харуулж байна.  Жагсаалыг УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар зохион байгуулсан нь намын дарга М.Энхболдын толгойлдог фракцынхан Засгийн газарт орох сонирхолтой байна хэмээн хардаж, шивэр авир ярих хүн жагсаалын эгнээнд олон байлаа.
Мөн жагсаал хийж, жагсч сурсан зарим нэгний ярьж байгаагаар, “Жагсаал удирдаж байгаа Ж.Мөнхбатад яруу найргийн тайз зохихоос улс төрийн тэмцлийн жагсаалын тайз зохихгүй юм байна” гэхчлэн доог тохуу хийж байгаа харагдсан. Цахим ертөнцөөр ч МАН-ын өнөөдөр хийсэн жагсаалаар тохуу хийсэн жиргээ, коммент хөвөрч эхлээд байна.

0 Сэтгэгдэл
MAN-iinhan shaldlah ni dutaj dee. Buidan deer suuj, shaldalj, nutsgelj nutsgeldeg
Хамгийн их уншсан