Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэртэй улстөрчдийг оруулсан селфи

Гар утасны камер эсвэл фото аппарат ашиглан өөрийн зургийг дарахыг "Сэлфи" гэж албан ёсоор тодорхойлдог. Анх зургийн аппарат үүссэн цагаас сэлфи гэсэн төрөл байсан ч анх энэ нэршлийг 2002 он ашиглажээ. Улмаар "Facebook", "Twitter" гэх мэт олон нийтийн сүлжээ газар авахыг даган хэрэглэгчдийн дунд өөрийгөө илэрхийлэх хамгийн түгээмэл арга барилын нэг болон хувирчээ. Сүүлийн жилүүдэд улстөрчид сэлфийг сонгогчидтойгоо харилцах, рейтингээ өсгөх нэг арга болгон ашиглах нь эрс нэмэгдээд байна.

Гэхдээ сэлфи болгон рейтинг өгсөөд байдаггүй ч ямар ч байсан олны сонирхлыг ихээр татдаг нь гарцаагүй. Бейсболчин Дэвид Ортизийн Ерөнхийлөгч Обаматай хийсэн сэлфи ихээхэн дуулиан тарьлаа. Тэрээр өөрийн "Самсунг" гар утсыг ашиглаан хийсэн сэлфийг тус компанийн удирдлага "Twitter" дээрээ байршуулан сурталчилгааны зорилгоор ашигласны дараа хамаг хэрэг мандсан байна. Ерөнхийлөгчийн зургийг сурталчилгаанд ашигласанд дургүйцэж байгаагаа илэрхийлээд цаашид Цагаан ордоны зочдод төрийн тэргүүнтэй Сэлфи хийхийг бүрэн хориглож магадгүй тухай дуулгажээ.
Ингээд дэлхийд нэртэй улстөрчдийн оролцсон янз бүрийн сэлфийг уншигч танд хүргэе.


2014 оны дөрөвдүгээр сарын 1. Ерөнхийлөгч обама бейсболын тоглогч Дэвид Ортизын хамт Цагаан ордоны өмнө.


Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жакарт хотноо цаг агаарын өөрчлөлтийн тухай үг хэлэхийн өмнө оюутнуудын хамт сэлфи хийж байна. 2014 оны хоёрдугаар сарын 16.


Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд АНУ-д 2014 оны хоёрдугаар сард албан ёсны айлчлал хийх үеэр сэлфид оролцож байна.


Ромын Пап Франциск Ватикан дахь гэгээн Петрийн дуганы дотор залуу мөргөлчдийн хамт сэлфи татуулж байна.


2014 оны хоёрдугаар сарын 20-нд Алек Бойд Америкийн арилжаачдын төвд Далай ламын хамт сэлфидэж байна.


Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф 2014 оны дөрөвдүгээр сарын 2-нд Рио де Жанейро хотын Сан Конрадогийн метроны станцын барилгатай танилцах үеэр ажилчдын хамт сэлфи татуулжээ.


Францын экс Ерөнхийлөгч Николя Саркози 2014 оны гуравдугаар сарын 23-нд орон нутгийн сонгуулийн эхний шатанд эхнэрийн хамт оролцон гарч яваад дэмжигчдийн хамт сэлфидэж байна.


Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос сонгуулийн сурталчилгааны цуглааны үеэр дэмжигчийн хамт сэлфидэж байна. 2014 оны дөрөвдүгээр сарын 3.


Украйны "Удар" /Цохилт/ намын тэргүүн Виталий Кличко Лондон айлчлах үеэр Даунинг Стритэд өөрийн фэнүүдийн хамт сэлфидэж байна. 2014 оны гуравдугаар сарын 26.


Германы Канцлер Ангеа Меркель 2014 оны гуравдугаар сарын 31-нд Берлин хотноо болсон Европын өдөрлөгийн үеэр дунд сургуульд айлчлахдаа сурагчдын хамт сэлфиджээ.


Газрын тосоор хамгийн баялаг дэлхийн хоёр орны Гадаад харилцааны сайд нар сэлфидэж байна. Арабын нэгдсэн Эмиратын гадаад хэргийн сайд Анвар Гаргаш /зүүн талд/ ба Иракийн Гадаад харилцааны сайд Хошияр Зебари нар 2012 онд Перуд болсон Өмнөд Америк ба Арабын орнуудын Төр, Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын үеэр.


Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньягу "Маса" хөтөлбөрийн оролцогчдын хамт албан өрөөндөө хуралдахын өмнө. 2014 оны гуравдугаар сарын 30.


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Холливудын од Шон Пенн, Гаитийн Ерөнхий сайд Лоран Ламот нар Каракас хотноо. 2014 оны гуравдугаар сарын 9.


Норвегийн Ерөнхий сайд асан, одоо НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Йенс Столтонберг залуучуудын хамт сэлфидэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 6, Осол хот.


Холливудын од Мерил Стрип АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны хамт Вашинтон дахь Төрийн департаментад.


Америкийн конгрессийн гишүүд Вашингитон дахь Капитолийн ордонд хуралдааны үеэр.


Австралийн Ерөнхий сай Кевин Радд сонгуулийн кампанит ажлын үеэр Сидней хотод дэмжигчдийн хамт.


ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Татарстаны нийслэл Казань дахь "Навигатор Кампус" техно паркаар зочлох үедээ. 2014 оны гуравдугаар сарын 25.


ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Тверь мужид болсон Нэгдсэн Орос намыг дэмжигч залуучуудын "Селигер 2013" цугларалт уулзалтын үеэр.


Бээжинд болсон урлагын үзэсгэлэнгийн үеэр нэгэн эрэгтэй Мао Зедуны хөшөөтэй хамт сэлфидэж байна. 2013 он.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан