Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тос түрхээд толгой нь цоорчээ

Австралийн 55 настай иргэн Брисбен эрэгтэйчүүдийн арьсны хорт хавдраас сэргийлдэг гэсэн нэгэн тос хэрэглээд байсан чинь толгойд нь 2,5 см хэмжээтэй хар нүх гарчихсан хэрэг гарсан байна. FedPost.ru-ийн мэдээлснээр бол тэрээр энэ эмийг дөрвөн сарын турш л хэрэглэж энэ хугацаанд эмнэлэгт хандаж байгаагүй гэнэ. Эмч нар үүнийг нь үзээд үнэхээр шокт оржээ. Өвчтөний толгой ихээр өвддөг байсан болохоор тэр бас мансууруулах төрлийн эм хэрэглэдэг байсан гэнэ.
Түүнд эхлээд мэс засал хийх гэсэн ч ингэлгүйгээр эмчилж болно гээд шаардлагатай эм өгөөд гэрт нь гаргажээ.  
Авсрали эр хлорид, цинк зэргийн хольц бүхий “хар бальзам”ын золиос болсон нь энэ гэнэ. Ийм төрлийн түрхлэгийг өнгөрсөн зууны эхнээс хорт хавдын эсрэг хэрэглэж иржээ. Энэ тос арьсны эд эсийг гэмтээдэг учраас шархлуулж сорви үлдээдэг байна. Орчин үед үүнийг эрүүл мэндэд хортой гээд хэрэглэхээ больсон юм.

0 Сэтгэгдэл
өвчинд ам гарч болохгүй шүү хөө. Бурхан харна шүү дээ.
hohino ((=
Хамгийн их уншсан