Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Силикон бүсгүйчүүд ба тэдний эзэд

Хэдийгээр тэд жирийн  байдаг л эрчүүд ч гэсэн заяаныхаа ханиар резинин хүүхэлдэйнүүдийг сонгожээ. Эдгээр барби нь багадаа 7000 ам.долларын үнэтэй. Эдгээр эрчүүдийг “Долларууд” гэж хэлэн бөгөөд 40 эргэм насны дэндүү дуугүй, ичимхий хүмүүс учраас энгийн эмэгтэйгээс барбиг илүүд үздэг аж. Тэднийг зарим нь гаж донтнууд хэмээн нэрлэдэг. Гэвч эдгээр эрчүүд сонгосон “ханиа” зүгээр л нэг хэрэгцээгээ хангах гэж секс шопоос худалдаж аваагүй. Энэ бол миний амьдралд чухал үүрэгтэй үнэтэй зүйл хэмээдэг. Мэдээж силикон “бүсгүйчүүд” тэднийг элдвээр хэлж загнахгүй, хэлэх үгийг нь дуулгавартай сонсдог гээд олон “давуу” талтай ч…



Өмнөд Калифорни мужийн Сан Марком хотод байдаг «Abyss Creations» компани нь  дэлхий дээрх хайрлахад хамгийн тохиромжтой хүүхэлдэйг үйлдвэрлэдэг. Тэдний бүтээсэн силиконон бүсгүйчүүд нь хамгийн багадаа 7000 ам.доллар. Учир нь маш их гар ажиллагаа ордог. 1996 оноос эхлэн хүүхэлдэй үйлдвэрлэсэн ч дөнгөж 4000 ширхэгийг л борлуулсан гээд бод.  Үйлчлүүлэгчид тэдний 7 янзын галбир, царай бүхий хүүхэлдэйнээс хүссэнээ сонгох боломжтой. Хүний биеийн бүхий л гадна эрхтэнг бүхий энэ хүүхэлдэй нь хамгийн бага нь 36 кг-ийн жинтэй. Хэдийгээр силиконон хүүхэлдэй ч жинхэнэ бүсгүйчүүд шиг л жинтэй царайтай бүтээгдэхүүн санал болгодог байна.



Зөвхөн хүүхэлдэйний нүүрийг хийхэд 7 хоног шаардлагатай болдог бөгөөд захиалагчид таван янзын арьс, нүдний 11 өнгө, уруулын 7 будгаас сонгодог. Гэхдээ л цэнхэр нүд, абрикосын өнгөт уруул хамгийн их эрэлттэй нь. Дерек Транк тус компанид хоёр жил ажиллаж байгаа. Тэрээр хүүхэлдэйний нүүрийг буддаг. Түүний гараас хамгийн үзэсгэлэнтэй силиконон бүсгүйчүүд төрдөг.



 36 настай Дейвкэт гэх энэ эр 2000 онд худалдаж авсан Сидор Бриджит Кронеко-тойгоо өнөөг хүртэл хамт амьдарч байгаа. Детройтын жижигхэн байшинд амьдардаг. “тэр миний хувьд өнгөрсөн амьдралд минь тшиг тулгуур болж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам би түүнийг зүгээр л энгийн нэг хүүхэлдэй хэмээн мэдрэх болсон” хэмээн Дейвкэт ярьсан байдаг.



45 настай Матек Детройтын жижигхэн байшинд өөрийн хайртай “бүсгүйчүүд”-тэй амьдардаг. Фиби Пенелопа хоёрынхоо тухай тэрээр “ Би хоёр охиноо харахаар хамаг асуудлаа мартчихдаг” хэмээн ярьдаг. Хүүхэлдэйний эзэд яг бяцхан барбигаар тоглох охид шиг тэднийгээ амьдчилах их дуртай. Хувцаслаж бүжиглэж, зургийг нь авч, заримдаа бусдад гайхуулна.



Си Ди Жей болон түүний эхнэр силикон бүсгүйтэйгээ эвтэй найрамдалтай хамтдаа амьдардаг.  Сэнди хүүхэлдэйд өөрийн гэсэн өрөө, хувцасны том шүүгээ дүүрэн гайхалтай зүйлс бий.  Хүүхэлдэйдээ зориулж тэд сард 400 ам.доллар зарцуулдаг. Мэдээж түүний шинэхэн ганга хувцаст энэ мөнгө зориулагдана.



 Эдгээр хүүхэлдэйний эмч нь Слейд Фиеро. Тэр өөрийн бүтээсэн бүсгүйчүүдээ хэрэглэгчид хэзээ ч зарахад бэлэн байдаг ч ганцхан “бүсгүй”-г л амь шигээ хайрладаг. Тэр “бүсгүй”-г цэнхэрхэн гэдэг. Хүүхэлдэй бол зүгээр л хобби. Худалдан авагчид маань бүгд энгийн л эрчүүд хэмээн «Abyss Creations» компанийнхан өөрсдийн үйлчлүүлэгчдээ зөвтгөдөг.


0 Сэтгэгдэл
nadaa negiig ogchuul goe bna
Gaduur eldev yumnaas DOH avna gj aihgui, eruul Mendee bodoj bnshte, zuv.
ххэ хөгийн хөгийн юм их хийх юм аа
T1 sdakuud umdaa
Хамгийн их уншсан