Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байрны үнэ буурахгүй байна

Судлаачдын мэдээлснээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс энэ оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсийнхээс 2,2 дахин, өмнөх улирлынхаас 2,3 хувиар өссөн гэлээ. Энэ оны эхний нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан дүүрэгт 38,9 хувиар, Хан-Уулд 369,5 хувь, Баянзүрхт 35,4 хувь, Сүхбаатарт 34,8 хувь, Баянголд 32,9 хувь, Чингэлтэйд 32,3 хувиар тус тус өссөн нь өмнөх улирлынхаас огцом өсөхөд нөлөөлсөн байна. 1970 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцны үнэ нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс 24,8-34,9 хувиар нэмэгдсэн гэнэ. Харин 1970-2001 оны орон сууцны үнэ 31,9-98,9 хувиар өссөн бол 2002 оноос хойш ашиглалтад орсон байрны хувьд 33,5-43,4 хувиар нэмэгджээ. Энэ нь, орон сууцны зах зээлд байрны нийлүүлэлт эрэлтээ давж чадахгүй байгаагаас үүссэн хөөс гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан