Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архиа мартах гээд алиалагч цуглуулжээ


Энэ бол алиалагч нарын цуглаан, тэнцээн биш. Харин Германы иргэн 61 настай эмэгтэй Ортруд Кастауны цуглуулга. Тэрээр өөрийн сонирхолдоо хөтлөгдөн алиалагчдын дүр бүхий тоглоом 2053-ыг цуглуулсан нь дээд амжилтын Гиннесийн номд оруулжээ.
Гэрээ алиа марзанчуудsy хүүхэлдэйгээр дүүргэсэн тэрээр “Би угаасаа л алиалагчдын үзүүлбэр үзэх дуртай байсан. Тэгээд 1995 онд архины эсрэг эмчилгээ хийлгэж дуусаад байтал нэг өдөр л миний толгойд ийм цуглуулга хийе гэдэг бодол орж ирсэн” гэж ярьж байна. Тэгээд л архины тухай бодлоо мартахын тулд алиалагчдын тухай тоглоом худалдан авдаг болсон  байна. Энэ нь ч үнэхээр түүний хорт зуршлаа мартаж, орхиход нь сайнаар нөлөөлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан