Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос баллистик пуужингаа шалгав

Украйны асуудлаас болж Орос ба Өрнөдийн харилцаа тун таагүй болоод байгаа. Ийм үед хоёр тал шууд бие биедээ заналхийлэхгүй ч янз бүрийн хээрийн сургууль энд тэнд хийх болсон. Ойрын хугацаанд ахин хээрийн сургууль хийнэ гэдгээ мэдэгдсан. Ийм нөхцөлд Орос тив алгасан нисэгч РС-24 “Ярс” баллистик пуужингаа туршин үзсэнд гайхах зүйлгүй. Оросын нутаг дээрх Плесецк сансрын буудлаас харвасан пуужин 6000 км зам туулын Камчаткийн хойг дээрх Кура туршилтын бааз дахь байг амжилттай оножээ.
“Ярс” пуужин нь Зөвлөлт задарсны дараагаар ОХУ-д бүтээгдсэн баллистик пуужин бөгөөд тонн гаруй жинтэй, тус бүр өөрийн гэсэн байтай олон салдаг цөмийн цэнэгт хошуу тээн 11 мянган км-ийн алс дахь байг 100 метрийн оновчтойгоор онох чадвартай зэвсэг юм.
Оросууд энэ туршилтыг үйлдвэрлэгчийн гаргасан баталгааг шалгасан төдий гэж байгаа ч тун удахгүй явагдах гэж байгаа Украйн ба НАТО-ийн хамтарсан хээрийн сургуулийг урьдсан анхааруулга байхыг үгүйсгэх аргагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан