Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.БААСАНХҮҮГИЙН ХЯМДХАН ШАГ Х.ТЭМҮҮЖИНГИЙН ХӨНГӨН МАД


УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны ээлжит хурлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэв. Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн “давхар дээл”-ийг тайлах гурван үндэслэл дэвшүүлж, УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Өчигдрийн хуралдаанаар О.Баасанхүү гишүүн сайдыг суудлаас нь “унагах” шалтгаанаа танилцуулж, түүний хариуд Х.Тэмүүжин сайд саналаа илэрхийлэн байр сууриа хамгаалав.

Хууль зөрчиж, хариуцлага алдав уу

О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа УИХ-ын бүрэн эрхэд халдан 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан” гэв. Гэвч сайд хариуд нь “Ноднингоос хойш ярьж эхлэхэд, тухай бүрт нь тайлбар өгч байсан. Товчхондоо, энэ шийдвэрийг би дангаараа гаргаагүй, Засгийн газрын шийдвэр шүү. Засгийн газар байгуулагдахдаа бүх яам, агентлагаа шинэчилж, хуваарилсан. Гэвч Төсвийн тухай хуульд хуучин нэрээрээ орсон юм. Энэ нь төсвийн захиран зарцуулалтыг тодор­хой­лохоос биш Засгийн газ­рын үйл ажиллагааг заах­гүй. Тийм учраас төсөв захи­ран зарцуулагчаас гардаг журмаараа л яваа” хэмээсэн юм. Тэгэхээр хууль зөрчсөн гэх үндэслэл, асуудал байхгүй.

Үнэхээр шалгуулъя гэж хүсвэл Аудитын газар, холбогдох байгууллагаар шалгуулж болох аж.
Өөр нэг тодорхой үндэс­лэл бол Төрийн тусгай албан хаагч­дын эмнэлгийн шинэ барилгыг Хуульзүйн яам өөрийн мэдэлд авмагцаа яамны байр болгох шийдвэр гаргасан.
Улмаар сайд чиг үүргээ биелүүлээгүйн улмаас 3.2 тэрбум төгрөгийн үнэтэй “Имрай” /MRI/ аппарат эвдэрч, улсыг хохироосон гэх өнцөг. Сайд үүнийг тайл­барлахдаа “Та бүгд эмнэлэг дээр очоод аппарат эвдэрсэн үгүйг өөрсдөө үзэж болно. Бид тэр аппаратыг зогсоочихсон юм. Яагаад гэхээр барилга дуусаагүй байхад аппарат ирчихсэн, ашиглая гэхээр барилга байхгүй учраас үргүй урсгал зардал гарах гэсэн учраас ажиллуулахгүй байгаа. Эвдэрсэн, сүйдсэн зүйл нэг ч үгүй” гэлээ.

Хариуцсан салбараа удирдах чадваргүй гэв үү

Албан тушаалаас огцруулах үндэслэлд “Сайд Х.Тэмүүжин нь Хуульзүйн сайд эрхлэх “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, ... гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх” ажлыг зохион байгуулж чадахгүй байгаа. Тухайлбал, 2011 онд 19197 хэрэг улсын хэмжээнд бүртгэгдсэн бол 2012 онд 22089, 2013 онд 25362 болж огцом өссөн” гэсэн байв. Энэ тоон үзүүлэлт, статистиктай салбарын сайд санал нийлж байгаа ч үүний цаана Хуульзүйн сайдын чадвараас шалтгаалсан нь тоотой гэж хэллээ. Тухайлбал, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхэд гэмт хэргийн тоо нэмэгддэг практик байдаг аж. Гэвч зарим мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй учир тодорхой хэлээгүй. 2000-2003 оны үе, 2007 оны хямрал дагаж гэмт хэрэг огцом нэмэгдэж байсан аж. Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан нь хэргийн тоог өсгөж буй гэв. Тодруулбал, зөрчил, гэмт хэрэг хоёрыг тусад нь бүргэдэг байгаад Х.Тэмүүжин сайдын үед том, багаар ялгахгүй бүртгэдэг болж. Энэ нь тоон үзүүлэлт өсөхөд нөлөөлсөн хэмээсэн юм. Түүнчлэн хөнгөн хэрэг, зөрчлийг ч орхилгүй хууль сахиулдаг болсны илрэл, тоон үзүүлэлтээ гэмт хэрэг, үзэгдлээ бодитой илрүүлж байна гэж үзэх ёстойгоос нийгэмд айдас болгож цацаж болохгүй гэв. Цаашид тоон үзүүлэлт өсөх нь тодорхой. Гэвч үүнд чанартай анализ, үнэлгээ хийж хэрэг гарахгүй болгох нөхцөл хангахын төлөө ажиллах хэрэгтэйг Х.Тэмүүжин сайд сануулав.

Энэ мэтээр О.Баасанхүү гишүүний жил тойрон ярьж, өргөн барихаа мэдэгдэж явсан баримтууд ил болсон ч салбарын сайд “хямдхан дуг” гэдгийг ойлгуулах мэт газар дээр нь бүрэн хариуллаа. Гэвч Х.Тэмүүжин сайд гурав дахь үндэслэл буюу ёс зүйн зөрчил гаргасан гэдэг бүлэг асуудалд хариу өгч амжаагүй юм. Учир нь, Хуульзүйн байнгын хорооны гишүүд холбогдох асуудлаар хангалттай мэдээлэлгүй гэж үзсэн тул дахин авч хэлэлцэхээр тогтож, хурлаа хойшлуулахаар шийдсэн юм. Хуульд зааснаар УИХ-ын гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг холбогдох Байнгын хороогоор долоо хоногийн дотор авч хэлэлцэх ёстой. О.Баасанхүү гишүүн парламентын хаврын чуулганы нээлтийн өдөр төслөө өргөн барьсан бөгөөд өчигдөр хэлэлцэх ёстой сүүлийн өдөр байсан юм.

0 Сэтгэгдэл
Баасанхүү хуульч мэргэжил нэгтэйн хувьд Тэмүүжинтэй хамтарч ажилласан бол ,нэгийнхээ хийж буйг дэмжсэн бол чамайг хүмүүс талархан хүлээн авах байлаа.Даанч шал дэмий зүйлээр оролдоод нэг нөхрөө ч дэмжиж санал бодлоо солилцохгүй байгаад дургүй хүрч байна :Хууль зүйн сайдаар 3-4 удаа сонгогдон ажилласан этгээд үл бүтэх царайлаад хувьдаа амбаар барьсан шиг гээд яриад сууж байхад Тэмүүжин хууль зүйн салбарыг бүхэлд нь шинэчлэх гэж хүч үзэж байна шүү дээ.Их ялгаатай байгаа биз Баасанхүү гишүүнээ.Тун тоогүй,шинэ юм санаж сэдэхийн оронд,ажил хийж байгаагаа огцруулна ч гэх шиг боль оо
MAXH MAH-N LUIVARCHIN AVILGALCHID ENE HUND HAMAG TURIIN GEMT HERGEE DELGUULHEES UNEHEER AIJ HAR PR HIIJ DAIRCH GUTGEJ BNDAA!!! ZALUUCHUUD SHUDRAG BN SHUU!!!
Энэ Баасанхүү гэдэг бацаан төрд хэрэгтэй ямар ажил хийсэн болоод ингэж том джжгардаг юм бол.Нэг л үлбэгэр амьтан
temuujin zasgiin gazartaa hamgiin ih ajil hiij bgaa hun.hervee muulj bgaa hun bval,ter hun avilgagch,luivarchin gesen ug
баасанхуу гишуун шударга ес эвслээс сонгогдсон гишуун монголыг авилга хээл хахуул баялгаа зарж баяжигчид татварын менгийг гувшуулагчидыг хязгаарласан ямар ажил хийв ээ сонгогдсоноосоо хойш л темуужин гишуунтэй ноцолдоод байх юм хэруул биш юм хий л дээ
хар тамхичин янханыг ивээлдээ авч янхандаж байсан нь огцрох шалтгаан биш үү хэдэн сайд нар нь бараг ижил явдалтай болохоороо хамгаалдаг биз дээ ерөнхий сайд алтанхуяг нь авгайгаа залуужуулж нялх үрийн зулай үнэрлээ биз дээ
Монголд ганцхан Тэмүүжин сайд л шинэчлэлийг зоригтой явуулж байгааг зогсоож болохгүй ээ. Баасанхүү нэр төрөө, МАХН - аа баастаж байна даа.
Хамгийн их уншсан