Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрлэсэн, салсан, нийлсэн, ахмад, залуу.....энэ гэр бүл гэдэг

Гэр бүлийн амьдралд юу эс тохиолдох билээ.  Хүн итгэмээргүй ч юм шиг ийм сонин түүхийг энэ хорвоод хамтран амьдарсан хосууд бүтээсэн. Гайхмаар, сонин, гэхдээ заримд нь итгэмээргүй тохиолдлууд.

Хамгийн удаан амьдарсан хос

Хүн урт удаан л амьдарвал олон жил хамт амьдарна. Эрт гэрлэсэн бол бас удаан олон жил хамт амьдарна. 1853 онд гэрлээд 1940 он хүртэл 87 жил хамт амьдарсан  Нариманы гэр бүл байна. Мөн америкт 1743 онд гэр бүл болоод 1829 он хүртэл хамт амьдарсан Лазерус Роу, Молли Вебеер нар байна. Роу гэрлэхдээ 14 настай байсан гэдэг. Дагестаны 132 настай Манна Алиева, 130 настай нөхөртэйгөө 106 жил хамт амьдарсан гэдэг.

Хамгийн олон гэрлэсэн эр

Литвийн Мяжейка хотод 99 настай Феликс нас баржээ. Тэрээр 1936 онд 17 настай Филоменатай гэр бүл болж таван хүүхэд төрүүлээд 1958 онд эхнэрээсээ салалгүй  хоёр дахь удаагаа Максимовна гэгчтэй  гэрлэсэн байна. Гуравдахь удаагаа 1977 онд К.Люткен гэдэг эмэгтэйтэй гэрлэхдээ өмнөх эхнэрүүдээсээ салаагүй байжээ.
Харин нас барсны нь дараа эхнэрүүд нь өв хөрөнгө, Мяжейкапд байдаг том байшинг нь авах гэж асуудал үүссэн гэдэг.

Дахин дахин гэрлэсэн тухайд

Ялангуа шоу ертөнцөд хосууд салж л байдаг, эргээд нийлж л байдаг нь уламжлал. Нэг хоёр удаа бүү хэл бүр хэд хэдэн удаа ч ингэх нь бий. Америкийн Сиэтлийн хос Жэк Ви, Эдна Моран хоёр 40 удаа салж нийлж, гэрлэжээ. Тэд анх 1937 онд анхны гэрлэлтээ бүртгүүлсэн бол 1952 онд Канадад, 1966 онд Египетэд, 1975 онд Их Британид гэх зэргээр үргэлжилнэ.
Гэхдээ энэ бол бас дээд амжилт биш. Америкийн Каурцсайтын Ральф болон Пэтси Мартин хоёр, Өмнөд Хемпстедийн Ричард болон Кэрол хоёр бол бүр 51 удаа гэрлэсэн гэж байгаа.

Олон эхнэртэй эр

Султан хаануудыг дурдалгүйгээр өнөө үед бол америкийн Глин Вольф гэгч 27 эхнэртэй. Тэр анх 18 настай хүү байхдаа 1927 онд  гэрлээд хамгийн сүүлд 1970 онд сүүлийн эхнэрээ авсан. Түүнд 41 хүүхэд, 25 хадам бий. Харин эмэгтэйчүүдээс бол 73 удаа нөхрөөсөө салж гэрлэсэн эмэгтэй байдаг.

54 эхнэртэй араб эр

Саудын Арабын нефтийн хаан Ахмед Амшари өнөөдөр 54 эхнэртэй. Исламын хуулийн дагуу яг гэрт нь дөрвөн эхнэр нь байдаг бол бусад нь өөр өөр харшид нь байдаг. Эхнэрүүдийнхээ олонхийг Сири, Египет, Иракаас эцэг эхээс нь худалдаж авсан. Тэр ердөө л “Тэд бүгдээрээ оронд орохыг зөвшөөрсөн” гэж хэлдэг нэгэн.

Залилан мэхлэгчийн дээд амжилт

Өөр өөр нэр хэрэглэн өчнөөн хүүхэнтэй гэр бүл болчихсон хүн бас байна аа. Жованни Вильотто, Фред Жипп, Николай Петрушкой гээд олон нэр хэрэглэгч нөхөр 104 удаа гэрлэсэн байдаг. Тэр нийтдээ 50 гаруй нэр хэрэглэсэн. 1949-1981 онд АНУ болон өөр 27 оронд багагүй залилан хийж 1983 онд залилангийн хэргээр 28 жилийн ял авсан бол олон эхнэртэйнхээ төлөө 6 жил авч, 300 мянган долларын торгууль хүлээсэн. 1991 онд нас барсан.

30 эхнэр нь шүүх дээр таардаг....


33 настай америк эр Пирс 30 гаруй эмэгтэйтэй нэгэн зэрэг гэрлэсэн эр.  Ингээд л эхнэрүүдээ дамжиж явахдаа нөгөө бусдад нь асар их ажилтай завдахгүй байгаагаа гайхна. Нэг л өдөр нэг эхнэртэйгээ онгоцны буудалд дээр уулзана гээд мартаснаас хэрэг дэгдэж тэр нь нөхрөө алга боллоо хэмээн  цагдаад мэдэгдсэнээр  Холбооны мөрдөх товчоо эрэл сурал болон бариад авлаа. Гэтэл нэг эмэгтэй “Миний нөхөр” гээд байдаг. Хэрэг зарга болж шүүх энэ тэр болтол нэг биш, арав биш бүр 30 эмэгтэй “нөхөр минь” гээд хүрээд ирсэн гэнэ.

Италийн Дон Жуан

Италийн Неаполийн Жованни Роваи хэд хэдэн дээд амжилтын эзэн болох хүн. Түүний бүсгүйн тоо 4000 хүрнэ. Царайлаг эр Роваи 15 наснаасаа бүсгүйчүүдтэй холбогдож өнөө 63 настай ч  таван эмэгтэйтэй холбоотой хэвээр. Хоёрдугаарт тэрээр энэ насандаа нэг ч удаа ажил хийж үзээгүй хүн. Хүүхнүүд байхад мөнгөөр яахав гэдэг, тэднийхээ ивээлээр амьдарч мөнгө олдвол гоо сайхнаа хадгалахад зарцуулдаг гэнэ.

91 настайдаа гэрлэж

1999 онд Винниц хотын гэр бүл бүртгэх товчоонд 3069 хосыг бүртгэсний хамгийн ахмад нь 91 настай эр 60 настай эмэгтэйтэй гэр бүл болж байжээ. Харин хамгийн залуу нь 15 настай цыган хүү эхнэр авч байсан байна.
Хамгийн өндөр настай хартай эр
Македоны Битул хотын иргэн Христо Дмитриевский гэгч 101 настай өвгөн өөрийн 73 настай эхнэр Станкугаа хардсаны улмаас буудаж амийг нь хөнөөсөн байна. Эхнэрээ нууц амрагтай хэмээн хэрүүл үүсгээд ангийн буугаар ганцхан удаа л бууджээ.

100 настай  залуучууд

103 настай Гарри Стевенс 84 настай Тельма Лукастай америкийн Висконсии мужид гэр бүл болж ахмадын асрах газарт хамт амьдарч байсан бол Их британийн Кентлид 1984 онд 113 настай Кларк гэдэг эр 80 настай Альберт Смиттэй гэрлэж байсан гэнэ.

Хүйсээ  солиулсан хос

Энэ сонин гэр бүл Австрид амьдардаг. Нөхөр болох Эрик нь эмэгтэй байгаад хүйсээ солиулсан нэгэн бол эхнэр Рената нь эрэгтэй байгаад эмэгтэй болсон гэнэ. Эрик нь эмэгтэй байхдаа уулын цанаар хичээллэж цагтаа олимпын аварга болж байсан хүн гэнэ.

Анхны шөнөө хорих өрөөнд

Английн Рамсгейтэд  1995 онд гэрлэсэн Карен, Жустин хоёрын хурим нижгэр болжээ. Харамсалтай нь найр сүүлдээ хэт хавтгайрч хөршүүд нь цагдаа дуудсан байна. Цагдаа нар үүргээ биелүүлж гэрлэгсдийг зочидтой нь аваад явснаар  хосуудын хуримын анхны шөнө цагдаагийн газрын хорих өрөөнд өнгөрсөн гэнэ.

Алсын зайнаас гэрлэсэн нь

Техник технологи хөгжсөн өнөө үед болохгүй бүтэхгүй юм гэж үгүй. Америкийн Нью-Йоркийн иргэн эмэгтэй дүрс бичлэгийн камерын өмнө сууж байгаад хаа байсан нөгөө эргийн Калифорнид байгаа хайрттайгаа 1995 онд гэр бүл болжээ. Шүүхийнхэн ч үүнийг нь албан ёсоор бүртгэн авсан байна. Үгүй яахав дээ, гэрлэгсэд хоёулаа тэдэнд харагдаж, үгээ хэлж байгаа юм чинь хууль зөрчих юу байхав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан