Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан нам дунд шатны удирдлагуудаа чадавхижууллаа

Ардчилсан намаас 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга нарт зориулсан “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалтыг энэ сарын 12-13 ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгууллаа. “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвөөс  олгож буй энэхүү сургалтаар хувь хүний зохион байгуулалт, цагийн менежмент, бусдыг манлайлах, хамтран ажиллахын утга учир, багаар ажиллах чадвар, харилцаа, байгууллагын соёл, зөв төлөвлөлт амжилтын үндэс, өөрчлөлт гэх мэт удирдагч хүнд байх ёстой мэдлэг олгожээ.
Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Д.Мягмарсүрэн, Д.Анхбаяр, Э.Батсуурь нар сургалтад оролцсон ХЭГ-ын дарга нарыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар Ардчилсан намын үнэт зүйлийн талаар илтгэл танилцуулж, тухайн бүс нутгnaнхаа үйл ажиллагаандаа уялдуулж ажиллахыг зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан