Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр замын автобусны зогсоол барих хөрөнгө нийслэлээс гарна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Railbus” буюу төмөр замын атобусны шинээр барих зогсоолын хөрөнгийн асуудлыг шийдлээ. Дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоол засварлахад 300 сая төгрөгийг нийслэлээс гаргахаар болов.

  Эхний ээлжинд явуулах “RA-2” маягийн  “Railbus”  нь 350-400 хүн зорчих боломжтой бөгөөд нэг замтай үед өдөрт  гурван удаа 100 км цагийн хурдтайгаар Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. 

“Улаанбаатар төмөр зам”-ын Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 2014-2015 онд 18.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хотын дундуур  төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэ онд эхний ээлжийн Хархохин зах-Толгойт өртөө чиглэлд төмөр замыг барьж хүлээлгэж өгнө хэмээн албаныхан мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан