Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ олимпын аваргадаа дөрвөн сая рубль олгоно

ОХУ-ын Засгийн газраас Лондонгийн олимпын медальтнуудын шагналын хэмжээг зарлалаа. Зуны XXX наадмын аваргадаа дөрвөн сая рубль (ойролцоогоор 130 мянган ам.доллар), мөнгө, хүрэл медалийн эзэд тус бүр 2,5 сая рубль (82,500 ам.доллар), 1,7 сая рубль (56,000 доллар ам.доллар) халааслахаар болжээ. Паралимпид амжилттай оролцсон тамирчид ч ижил хэмжээний шагнал хүртэх гэнэ. Дөрвөн жилийн тэртээх Бээжингийн олимпын медальтнуудыг оросууд 100, 60, 40 мянган еврогоор байсан бол “Афин-2004”-ийн алдартнууд 50, 20, 10 мянган евро дансандаа хийлгэсэн түүхтэй. Харин ОХУ-ын Засгийн газраас давсан амлалтыг спорт холбооноос гаргаад байна. Оросын бөхийн төрлүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Омар Муртузалиев өнгөрсөн жил дэлхийн аваргад түрүүлсэн бөхөд 100 мянган ам.долларын шагнал амласан. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 51кг-ын жинд Замира Рахмановаг түрүүлэхэд тэрээр амласан ёсоороо 100 мянган ам.долларын шагнал гардуулж байсан билээ. О.Муртузалиев уулзалтын үеэр “Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 2004 онд олимпын наадмын хөтөлбөрт орсон. Тэр цагаас хойш Оросын бүсгүйчүүдээс Гузель Манюрова, Алёна Карташова хоёр л мөнгөн медаль хүртээд байна. Одоо аваргатай болох цаг болсон. Тиймээс “Лондон-2012” түрүүлсэн эмэгтэй бөхөд 500 мянган ам.долларын шагнал олгохоо амалж байна. Энэ бол Засгийн газар, орон нутгаас олгох шагналаас тусдаа юм. Гэхдээ том мөнгө амжилтын түлхүүр биш, харин барилдааны гоц өндөр техник, ухаалаг тактик, ялах мятаршгүй тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр л амжилтын баталгаа. Түүн дээр дасгалжуулагч нараас тамирчдаа гол тэмцээнд нь өндөр бэлтгэлтэй оролцуулах ур чадвар чухал үүрэгтэй шүү” гэсэн юм. Төр засгаас гадна төрөлх хотынхон нь ч баатруудынхаа гавьяаг үнэлдгийн жишээг Санкт-Петербург хотын захиргаа харуулж алтан медалийн эзнийг нэг сая, мөнгөн медалийг 700.000, хүрэл медалийг 400 мянган рублиэр тус тус мялааж байсан удаатай. Бокс, бөхийн төрлийн спортоор өндөр амжилт гаргаж буй Казахстан улсын биеийн тамир, спортын агентлагаас Лондонгийн зуны олимпод түрүүлсэн тамирчинд 250 мянган ам.доллараар шагнана хэмээн амлалаа. Олимпийн мөнгөн медаль 150 мянган ам.доллар, хүрэл медаль 75 мянган ам.доллар, шагналт IV байр 30 мянга, V байр 20 мянга, VI байр 10 мянган ам.доллараар шагнах болсноо мэдэгдлээ. Лондонгийн олимп эхлэхэд хоёр сар гаруйн хугацаа үлдээд байна. Олимпын их наадамд амжилт гаргана гэдэг тухайн улс орны нэр хүндэд маш чухал учраас улс орнууд олимпын аваргадаа том амлалтуудыг тасралтгүй өгч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан