Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГССҮТ-ийн захирал энэ сарын 22-нд тодроно

Бөөн будлиан дагуулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт энэ сарын 22-нд явахаар болжээ. Эрүүл мэндийн яамнаас өмнөх дарга Ц.Энхбаярыг халж, А.Мөнхтайваныг сонгох тушаал гарсан. Гэсэн ч Ц.Энхбаяр энэ үйлдлийг хууль бус гэж ажлаа хүлээлгэн өгөөгүй. Улмаар А.Мөнхтайван ГССҮТ-ийн даргаас хувийн шалтгаанаар нэрээ татсанаар тус эмнэлэг тогтсон удирдлагагүй болсон билээ. Сонгон шалгаруулалтын талаар ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Бүргэдээс тодруулахад “Төрийн албаны зөвлөлөөс дахин сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 22-ны явуулахаар болсон. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон  сонгон шалгаруулах комисс  дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах юм гэсэн. Хуучин дарга Ц.Энхбаяр ажлаас халагдсан гээд зургаан сарын тэтгэмж авсан учраас удахгүй ажлаа хүлээлгэн өгөх байх. Ямар учир шалтгаантайг мэдэхгүй. ГССҮТ-ийн эмч, доктор, профессорууд ажлаас халагдахад юу ч өгөөгүй. Харин сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүн ажлаас гарахад зургаан сарын тэтгэмж өгөх юм. Шударга зүйл байдаг бол арай ингэмээргүй. Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэн өгөхгүй хэл ам хийсээр байгаад даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүний нэрийг татуулчихлаа гэж ойлгож байна” гэсэн юм.
Тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаяр сонгогдсоныг эсэргүүцсэн 22 хүн ажлаасаа халагдсан байдаг. Тэдний 17 нь нарийн мэргэжлийн эмч. Одоогоор тус эмнэлэг боловсон хүчин дутмаг байгаагаас нарийн мэргэжлийн эмч нараа буцаан ажилд нь авахаар ГССҮТ-ийн ажилчид 100 хувь гарын үсэг зураад Эрүүл мэндийн яаманд санал хүргүүлсэн гэнэ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан