Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зохион бүтээгчдийн үндэсний уралдаан болно

Дэлхийн оюуны өмчийн өдрийг жил бүрийн дөрөв­дүгээр сарын 26-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиол­дуулан Монгол Улсын Оюуны өмчийн газар, Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн хамт олон Чингисийн талбайд зохион бүтээгчдийн яармаг худалдаа зохион байгуулах гэж байна. Яармаг худалдаанд Монголд үйлдвэрлэсэн гадаа­дад экс­портолж байгаа бүтээг­дэхүү­нүүдийг дэлгэн тавих аж.
Үүнээс гадна “Инновацын шийдэл бидний амьдралд” сэдэвт үндэсний уралдааныг зохион байгуулах юм байна. Оновчтой шийдэлтэй бүтээлийг БНСУ-ын Оюуны өм­чийн газраас дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэлд нэвтрүү­лэх тө­сөл хэрэгжүүлэх гэнэ. Дэл­хийн оюуны өмчийн газ­раас санаачилсан үндэс­ний урал­дааны эцсийн шалга­руулалт ирэх арваннэгдүгээр сарын 3-5-нд болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан